КОВИДОД " БАЯРТАЙ" ГЭЖ ХЭЛЭХ " АЛТАН ДҮРЭМ"

2020-11-13  

Дорхи "АЛТАН ДҮРЭМ"-ийг мөрдөж чадвал ТА өөрийгээ, ойр дотныхоо хүмүүсээ ковидоос хамгаалж чадна. Энэ бол эрүүл ахуй, хувийн ариун цэврийг сахих явдал юм. Ямар ч эм тан хэрэггүй.


1. ЗӨВ НАЙТААХ

Нэн түрүүнд зөв ханиаж, найтаах. Хүн бүр л найтаадаг. Найтаахдаа нүцгэн гараараа амаа дарж болохгүй. Амны цаас, салфеткаар амаа дарж найтаагаад, түүнийгээ хогийн саванд хий. Үнэхээр цаас, салфеткагүй үе таарвал нүцгэн гарынхаа алгаар биш, ядаж шуугаараа хаах. Энэ бол таны шүлс агаарт тархахаас хамгаалж буй эхний дүрэм.

2. ШҮЛС, НУС, ЦЭРЭЭ ГУДАМЖИНД БҮҮ ХАЯ

Ханиаж найтаахад вирус агаарт тархана. Тэгэхээр гудамжинд шүлс, нус, цэрээ хаявал түүнээс дор юм болно. Зам дээр хаясан шүлс, цэр, нусыг хүмүүс гишгэж, гутлын уландаа наагаад халдварыг гэртээ тээгээд орох аюултай. Тиймээс гудамж талбайд шүлс, нус цэр хаяхыг нийтээрээ цээрлэх.

3. АМНЫ ХААЛТЫГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ

Гудамж талбай, олон нийтийн газарт зорчихдоо амны хаалт тогтмол зүүж хэвших. Амны хаалт янз бүрийн зориулалттайг давхар санах. Нэг удаагийн хаалтыг хэрэглэвэл хогийн саванд хийнэ. Харин олон удаагийн даавуун амны хаалтыг дахин хэрэглэхдээ заавал ариутгана. Гаднаас орж ирэх тоолондоо гараа угаадагтай адил амны хаалтаа ч угаана. Хуурай болтол хатсаны дараа халуун индүүгээр сайтар индүүдсэний дараа дахин хэрэглэнэ.

4. БЭЭЛИЙ ЗААВАЛ ӨМС

Гадуур явахдаа бээлий өмс. Мөн л бээлийгээ сайтар ариутга. Яг л амны хаалт ариутгахтай адил.

5. ГАРАА САЙТАР УГАА

Гарах орох тоолондоо гараа халуун бүлээн усаар сайтар савандаж угаа. Заавал бактерийн эсрэг саван гэлтгүй. Энгийн саван байхад л хангалттай.

6. ГАР УТАСНААС ӨГСҮҮЛЭЭД ХҮРСЭН БҮХНЭЭ САЙТАР АРИУТГА

Гар утас, таблет, компьютерын гар, хулгана, телевизийн удирдлага, үзэг, харандаа, хаалганы бариул зэрэг байнга хүний гар хүрдэг эд зүйлсээ халдваргүйжүүлэгч шингэн болон спиртээр ойр ойрхон арчиж цэвэрлэх нь эрүүл ахуйд нийцнэ.

7. БИЕДЭЭ АРИУТГАГЧ ГЕЛЬ АВЧ ЯВ

Гар угаах боломжгүй, усгүй, савангүй орчин таарна. Тэр үед гар ариутгагч гелийг хэрэглэхэд зохимжтой.

8. ХООЛОЙ, АМАА САЙН ЗАЙЛ

Өглөөдөө ажилдаа явах, оройдоо гэртээ орж ирэхдээ хамар, ам, хоолойгоо содтой ( хужиртай) усаар зайлж хэвших.

9. ГАДНААС ОРЖ ИРЭХДЭЭ ГАДУУР ХУВЦСАА АРИУТГА

Гаднаас орж ирэхдээ үүдэндээ гадуур хувцас , гутлаа тайлах. Ялангуяа, гаднын гутлыг гэрийн шаахайгаа нэг дор, нэг тавиурт тавихыг цээрлэх. Гутлын уланд наалдан гэрийн үүдэнд орж ирсэн бохирыг гэрийн дотор оруулахгүй байх нь эрхэм. Тиймээс гутлын улыг сайтар арчиж цэвэрлэх, цэвэрлэсэн алчуурыг ч давхар ариутгах шаардлагатай.

10. ГАДУУР ЯВАХДАА АЛЧУУР ЗАНГИДАХ, МАЛГАЙ ӨМСӨХ

Үсээ ил задгай( ялангуяа охид, бүсгүйчүүд) явахыг хориглох.Агаар, дуслын бохир үсэнд ихээр наалддаг. Тэр бохиртойгоо ор дэрэндээ орох осолтой.

11. БОХИР ГАРААРАА НҮДЭНДЭЭ БҮҮ ХҮР

Бохир гараа нүүрэндээ, тэр тусмаа нүд, ам, хамартаа бүү хүргэ.

12. ХАЛУУН, БҮЛЭЭН ШИНГЭН САЙН УУХ.

Вирусыг амны хөндийд устгахад халуун бүлээн шингэн тустай. Тиймээс аль болох халуун бүлээн шингэн сайн уух.

13. ГЭР ОРНОО САЙТАР АРИУТГА

Гэр орон, албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгалын бодисоор арчих. Гартаа заавал резинэн бээлий өмсөж, түүнийгээ ч ариутгах ёстойг санах.

14. ЦАГААН ХЭРЭГЛЭЛЭЭ ОЙР ОЙРХОН СОЛЬ

дэрний даавууг ( долоо хоногтоо нэг удаа) , гар нүүрийн алчуурыг ( долоо хоногтоо хоёр удаа) зайлшгүй сольж, цэвэр ор дэрний даавуу, гар нүүрийн алчуурыг хэрэглэх.

15. ӨРӨӨНДӨӨ ЦЭВЭР АГААР ОРУУЛ

Агаар тунгалаг өдрийн цагаар салхивчаа нээн цэвэр, тунгалаг агаар оруул.

16. ГЭРТЭЭ ЛАА АСАА

Гэр орон, албан тасалгаандаа агаар цэвэршүүлэгч ажиллуул. Агааржуулагч байхгүй бол лаа ашиглаж болно. Ил гал, лаа зэрэг нь гэр орон дахь вирусыг устгадаг. Тиймээс гэр орондоо агаар дахь вирусыг устгахад ил гал, лааны дөлийг ашиглах.

17. ГАНГА ӨВСӨӨР АГААРЫГ АРИУТГАЖ БОЛНО

Цайны мод, лимон, лаванда, шилмүүс, ганганы амин тосыг 30% спирттэй хольж шүршиж, хөшиг, диван, хивс эд хогшлоо ариутгаж болно. Үгүй бол арц гангыг уугиулан тасалгааны агаарыг цэвэршүүлж болно.

18. ДАРХЛААГАА САЙЖРУУЛ

Дээрх зөвлөгөө бол ариун цэвэр сахихад оршино. Гэвч хамгийн чухал биеийн дархлаа. Дархлааг сайжруулах гол дүрэм:

-Бүтэн нойр авах - Хэт ачааллаас зайлсхийх - Байнгын дасгал хөдөлгөөн хийх - Агаар салхинд ойрхон гарах - Халуун, шөлтэй хоол идэх

- Цагаан идээ, аарц, тараг уух

- Уураг ихтэй хүнс хэрэглэх

- Аньс, нэрс, чацаргана идэх

- цагаан гаатай цай уух Зэргийг зөвлөж байна.

19. ХОРИГЛОХ ХҮНС

Чихэрлэг зүйлс, амттан бага хэрэглэх. Дээрхи хорин зүйл бүхий "АЛТАН ДҮРЭМ"-ийг Та мөрдөж чадвал короновируст "БАЯРТАЙ" гэж хэлж чадна.

 

HiDOCROR.mn зөвлөлөө.

 

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?