МА ЛОНГ БОЛОН ФАН ЗЭ ДОН НАР ФИНАЛД ШАЛГАРЛАА

2020-11-16  
  Харимото эхний өргийг алдаж, дараалан гурав хожиж, харьцааг 3:1 болгож чадсан. Тэр дахин Тав дахь тоглолтыг ч 6:5-аар хошуучилж байсан. Энэ өргийг хожиж чадсан бол Харимото финалд шалгарах байлаа. Гэвч Ма Лонг түүнд тийм боломж олгосонгүй. Тэрбээр тоглолтыг бүрэн эргүүлж, дараалан 3 хожил авч, 4:3-аар Харимотог буулган авав. Ийнхүү Ма Лонг финалд шалгарсан. - Харимото бол маш сайн, хүчтэй өрсөлдөгч. Түүний довтолгоог арай чамай л тогтоосны хүчинд тоглолтыг эргүүллээ. Дасгалжуулагчийн зөвлөснөөр давуулалтаа бүрэн өөрчилсөн. Тэгэж байж өрсөлдөгчөө гацаасан. Цаашхи нь техникийн асуудал байлаа гэж Ма Лонг хэллээ.
Дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй Фан Зэ Донд Өмнөд Солонгосын Жанг Виржин огтын эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Тоглолт 4:0-ээр маш богино хугацаанд өндөрлөлөө. Өнөө орой Фан Зэ Дон дөрөв түрүүлж Ма Линий амжилтыг давтах уу? гэдгийг харах үлдлээ.
 
 
Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?