СПОРТ АНАЛИЗ: БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ

2020-11-18  

2020 оны 11 сарын 13-15 хооронд БНХАУ-ын Вэйхай хотод зохион байгуулагдсан эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын АШТ-ны хагас финалын тоглолт буюу Япон улсын шинэ залуу тамирчин Харимото БНХАУ-ын шилдэг тамирчин Ма Лонг нарын тоглолтын задланг хүргэж байна. Энэхүү тэмцээн нь COVID-19 цар тахал дэлхий даяар тархсанаас хойш зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой бөгөөд Олон улсын ширээний теннисний холбоо албан ёсны тэмцээнээ 8 сарын дараа зохион байгуулж байгаа юм. 

Харимото эхлэл сайтай байсан. Ма Лонгтой хэрхэн яаж тоглох талаар маш сайн бэлтгэлтэй гарч ирсэн нь илт байв.

Харин Ма Лонг-ийн хувьд бусадтай яаж тоглож байсан яг л тэр тоглолтын тактикаа ашиглаж байсан. Түүний өмнөх хоёр тоглолтыг анзаарч харахад өрсөлдөгчөө илүүтэй аргалж хожиж байв. Харимото өмнө Ма Лонг-ыг хожиж байсан тул сэтгэл зүйн хувьд дарамт бага байсан нь илт.

Ма Лонг харин цаашид Дэлхийн цомын хагас финалд үлдэх нь байтугай орох ч боломж бага тул өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн амжилтынхаа төлөө өрсөлдөж байгаа нь илт.

 За ингээд тоглолтын задланруугаа орье.

ЭХНИЙ ПАРТ

Харимотог Ма Лонг-ын баруун талд нь зүүнээсээ цохиж олон чухал оноо авсанг та бид харсан. Тэгвэл тоглолт эхлэхээс өмнө маш сайн бэлдсэн бэлтгэл байсныг эхлэл хэсгээс харж болно. 5:2 хүртэл Харимото илүүрхэж байсан бол дараагийн оноо маш чухал оноо байсныг харуулна.

5:3 болсоны дараа Ма Лонг-д тоглолтондоо орох, бодох хугацаа олгогдож тооны харьцааг 5:8 болгосон. 5:3-с хойш өөрийн тоглолтоо шууд өөрчилж чадсан. Эсрэгээрээ Харимото хурдан дасан зохицож чадаагүй. Харимотогын гол алдаа нь ганцхан тактикаар оноо авах хүсэлдээ автаад бусдыг хаясан. Шатраар бол зөвхөн довтлоод хамгаалалтаа орхисон. Ма Лонг харин дандаа баруунд нь тоглож тоглолтыг 7:11 харьцаагаар дуусгаж чадсан.

2-Р ПАРТ

Эхлэл хэсгээс өөрийнхөө тоглолтыг оруулж чадсан. Зүүнээсээ зуулгаж довтолсон цагт Харимото оноог өөрийн болгож байсан. Оноо 2:6 буюу Ма Лонг-ын авсан 2 оноо гэхэд Харимото өөрөө алдаж өгсөн байгаа юм. 2:6-с эхлэн Ма Лонг тоглолтоо өөрчлөх гэж хичээсэн боловч Харимото тоглолтыг нь амархан уншиж байв. /Учир нь ширээний голд шахаж буй тактикаа Ма Лонг аль хэдийн өмнөх хоёр тоглолтондоо ашиглачихсан учраас../  Харимото өөрийн бэлдсэн тактикаа бүрэн ашиглан хоёр дахь партыг 11:3 харьцаагаар хожиж чадсан. Ингэснээр Харимото Ма Лонгтой ямар тактикаар цаашид тоглох гэж байгаагаа тодорхой ойлгуулсан.

3-Р ПАРТ

Хамгийн эхний оноо маш чухал оноо байсан. Ма Лонг-ын давуу оноо байсан гэж хэлэхэд болно.

Ма Лонг мөн л адил өмнөх шигээ ширээний голруу шахаж тоглож байгаа нь Харимотод эвгүй биш харин ч тоглолтонд оруулахад хялбар байсан бол Ма Лонг-д өөр сонголт байхгүй байсан юм шиг.

Харимото юугаараа илүү түүгээрээ оноо авч байв. Хурд хүч бол түүний давуу тал. Та бүхэн анзаарсан бол 3:5 харьцаатай байхад Ма Лонг дахин ширээний голруу хурдан гаргалт хийж байгаа нь тоглолтыг өөрчлөх илүү дээр санаа байхгүй байсныг харуулна.Тоглолтын сүүл хэсэгт Ма Лонг мөн л адил эхний парт шиг баруунд нь ойрхон, дөнгөж гарахаар бөмбөг өгсөн боловч нэмэр болоогүй.

Тоглолтын эхлэл, дунд, төгсгөл хэсэгт харилцаан дунд чухал бөмбөг алдсан нь түүнийг энэ партыг алдахад гол нөлөө үзүүлсэн. Сагсаар бол эсрэг баг нь Slam Dunk хийчхэж байгаа юм.

4-Р ПАРТ

Ма Лонг гаргалтаа өөрчилж эхэлсэн. Өмнөх тактикаараа ч нэг нэгээр оноог авч эхэлсэн. 4.4 болгож тэнцүүлэх оноо Ма Лонг-ын хувьд маш хэрэгтэй байсан. Харимотог зүүнээсээ зөөлхөн зуулгаж гаргаж ирэх бөмбөг өгч контр топс хийн оноо авах тактик ашигласан ч Харимото бүх бөмбөгийг хүчилж оруулсаар байв. Тоо 5:7 байх үед залуу хүний хожих гэж яарч буй сэтгэл зүй маш сайн анзаарагдана.

Эсрэгээрээ хэрвээ 7:8 байх үед Ма Лонг оноо болгож чадсан бол тоглолт арай өөрөөр эргэх байсан. Харимото хурдтай хүчтэй давуу байгаа нь илт байсан. Ма Лонг харин өмнөх хоёр тоглолт шигээ тоглож болохгүй юм байнаа гэдгийг ойлгосон болов уу.

5-Р ПАРТ

Партын эхэн хэсэгт Ма Лонг мөн л адил өмнөх шигээ тоглолтыг эхлүүлэн /өөр арга байхгүй байсан болов уу/ Харимотог тогтоож байгаад оноо салгах тактик ашиглав. Харимото хаяа өөрөө оноо бэлэглэж байсныг эс тооцвол тоглолтыг маш сайн удирдаж байсан.

Харилцаан дунд Харимотог дийлэхгүй байгаа шалтгаан нь Ма Лонг үнэхээр хурдыг нь гүйцэхгүй байсныг харуулна. Заримдаа мэдсээр байж алддаг үе байдаг нь 3:4 дээр Ма Лонгд тохиолдсон болов уу. Харимото яг л чухал үед өөрийн мартагдсан зэвсэг буюу баруунд нь зүүнээсээ хүчтэй цохиж оноог ахиулсаар байв.

За ингээд минутын завсарлага авсны дараа Ма Лонг падажаа өөрчилж тоглолтыг эхлүүлсэн.

5.6 дээр мөн л залуу хүний яарч буй сэтгэл зүйг харж болно. 6:6 дээр Ма Лонг хүсээд байгаа тактикаа хэрэгжүүлж чадсан. /Зөөлхөн зуулгалттай бөмбөгийг контр топс хийж оноо авах/

Ингэснээр Ма Лонг тоглолтондоо орж задгай тоглож чадсан.

6-Р ПАРТ

Гаргалт зөв авах нь ямар ашигтай гэдгийг эхний хоёр онооноос харж болно. Харимотод гэнэтийн бэлэг барьж эхэлсэн. Мөн гаргалт өөрчилснөөр оноо авахад илүү хялбар болж эхлэв.

Өөрөөр хэлбэл Харимотог аргалж оноо авч байв. Харимото харин өрсөлдөгчийнхөө гаргалтыг өөрт ашигтай авч чадахгүй байгаа асуудал нь сэтгэл зүйн асуудал болж хувирсан. Тиймээс ч энэ партын хувьд Харимото замбараагүй тоглолтыг үзүүлэв.

7-Р ПАРТ

3:3 дээрээс чухал оноог Харимото алдсанаар хүнд байдалд орж эхэлсэн. 3:4 байхад Харимото өөрийн тактикийн дагуу тоглолтыг хийсэн ч оноогоо алдсан. Харимото өрсөлдөгчөө алдуулахын тулд биш өөрөө алдахгүй байхын тулд тоглож эхэлсэн.

ДҮГНЭЛТ:

Харимото сэтгэл зүйгээрээ хожигдсон. Харимото тоглолтын харьцаа 3:4-р хожигдсон ч үнэндээ 0:4-р хожигдсон.  Яагаад гэвэл сүүлийн гурван парт сэтгэл зүйн хувьд огт тоглож чадаагүй.

 / Төгсгөл байхгүй бол өмнөх хэдэн ч парт авсан хэрэггүй болж хувирна. /

Бөмбөг бөөрөнхий гэж хэлдэг учир нь ганц бөмбөгнөөс болж бүтэн тоглолтоо алдахыг хэлж буй хэрэг. Энэ тоглолтын хувь заяаны бөмбөг нь партын харьцаа 1:3, оноо 5:6 байсан юм. Хэрвээ энэ бөмбөг орсон бол Ахмад лууд дахин боломж гарах байсан болов уу?

Тоглолт бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу 

Тоглолтын тойм үзэхийг хүсвэл ЭНД дарна уу  

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ГРУППД ЭЛСЭХ

ОУХМ Э.Лхагвасүрэн

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?