ЯПОНЫ ХАРИМОТО, ИШИКАВА НАР ЭХНИЙ ДАВААНДАА БҮДЭРЛЭЭ

2020-11-20  

 Хятад улсын Шеньзоу хотод эхэлсэн Олон Улсын Ширээний Теннисний Холбооны нэрэмжит АШТ -д дэлхийн эрэгтэй, эмэгтэй шилдэг 32 тамирчин оролцож байна. Нэгхэн долоо хоногийн өмнө Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн Японы гэрэлтэж буй залуу од Харимото эхний даваандаа бүдрэв. Тэрбээр Дэлхийн Цомын АШТ-ний хүрэл медалийн төлөө өрсөлдөж 4:3-аар ялж байсан Солонгосын теннисчин Жанг Үү Жинд 4:3-аар ялагдаж тэмцээнийг орхилоо. Тэмцээний явцад 3:1 -ээр хошуучилж, тав дахь өрөгт 10:8-ээр тэргүүлж явсан Харимотог дараагийн шатанд шалгарлаа гэж фэнүүд нь итгэлтэй байсан. Гэвч тэр тоглолтыг дуусгаж чадалгүй баригдан хожигдож, улмаар дараачийн хоёр өргийг ч алдсанаар тоглолтоос хасагдсан.

Дэлхийд чансаагаараа 18-д бичигдэж буй 25 настай Солонгосын Жанг Үү Жин дэлхийд чансаагаараа 4-д эрэмбэлэгдэж буй Харимотог ( 6-11, 2-11, 11-7, 7-11, 12-10, 11-2, 11-5.)хожсоноор энэхүү тэмцээний анхны дуулианы эзэн боллоо.

2018 онд дөнгөж 15 насандаа тус тэмцээний аварга болж байсан Харимотог финалд хүрнэ гэж итгэж байсан нь талаар боллоо. Шигшээ наймд дэлхийд чансаагаараа тэргүүлж буй Хятадын Фан ( 11-6, 11-2, 11-5, 11-7 ) Солонгосын Жонг Янг Сикийг 4:0-ээр төвөггүй буулган авч шалгарлаа. Түүний дараагийн учраа Бразилийн Кальдерона юм. Кальдерона нь Английн Пичфордыг мөн л 4:0-ээр (11-4, 11-4, 13-11, 12-10) буулган авсан. Шведийн 5 удаагийн аварга Матеус( 11-4, 11-9, 5-11, 7-11, 10-12, 11-6, 11-7)Шведийн Симоныг 7 өрөг тоглож байж мөн шигшээ наймд үлдэж чадсан. Дэлхийд чансаагаараа 2-д эрэмбэлэгдэж буй Шу Шин Нигер улсын тамирчин, Африк тивийн аварга Куадра Арунаг (12-10, 11-8, 11-6, 11-5 ) хөнгөхөн хожсон.

Мэдээж Ма Лонг эд нар дээр нэмэгдэж буй. Эмэгтэйчүүдийн хувьд Дэлхийн чансааг тэргүүлж буй Хятадын Ченг Мэн 4:2-оор Японы Миу Катог (11-6, 13-11, 7-11, 11-6, 8-11, 11-4 ) буулган авч, тус тэмцээний дөрөв дэх финалд шалгарах эхний хожлоо байгуулсан. ЧенгМэний дараагийн учраа нь Германы Солжа болж байна. Дэлхийд 14-д эрэмбэлэгдэж буй Солжа эхний тойрогт Сингапурын Фэнг Тиан Вэйг 4:2 (11-8, 8-11, 9-11, 11-5, 11-7, 11-9) -оор ялсан. Тэдний хамт Өмнөд Солонгосын Сүх Хуо Хи болон Хятадын Сүн Юн Ши нарын шилдэг наймд үлдлээ. Өнөөдөр шилдэг дөрөвд хэн үлдэх сонирхолтой тоглолт болно. Тэмцээний мэдээллийг тухай бүрт өгнө. Тэмцээний финал маргааш болж, аваргуудаа тодруулна.

Тэр тэмцлээ зогсоосон. Ялсан гэдэгтээ итгэсэн. Гэвч бөмбөг бөөрөнхий гэдэг түүнд тохиолдож, дараалан 3 хожигдсоноор тэмцээнийг орхилоо.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?