МА ЛОНГ ОУШТХ-НЫ ЦОМЫГ ӨРГӨЛӨӨ

2020-11-23  

  Ма Лонг 4:1 (13-11, 11-7, 12-10, 9-11, 11-8) -ээр дэлхийн чансааг тэргүүлэгч, нутаг нэгт Фан Зэ Доныг хожсоноор Олон Улсын Ширээний Теннисний Холбооны цомыг зургаадахь удаагаа өргөж, өөрийн нэгбүрчилсэн тоглолтын амжилтаа ахиуллаа. 2017, 2019 онд финалдаж, энэ онд, долоохон хоногийн өмнө Фан Зэ Донд Дэлхийн цомын аваргыг алдсаныхаа даагыг Ма Лонг ийнхүү нэхэж чадлаа. Дэлхий, олимп, дэлхийн цомын аварга, өдгөө 32 настай Ма Лонг энэхүү ялалтыг байгуулснаар нутаг нэгт, дэлхий, олимпийн аварга Ван Ли Жиний гурав түрүүлсэн амжилтад ойртлоо.

- Ялалт байгуулж чадсандаа туйлаас баяртай байна. Ялангуяа хэнд ч хүчрэгдэхгүй болсон Фан Зэ Доныг буулгаж авсандаа. Хөгжөөн дэмжигчдээ ч байрлууллаа. Энэ бол финалын тоглолт биш, үнэндээ тулаан байлаа. Бид өнөө нэг бүрийн төлөө "алалцсан". Ийм тулаанд ялж, ялагдана гэдэг бол нэр төрийн хэрэг. Фан ч гэсэн өөрийн тоглолтоор бахархаж буй гэдэгт итгэж байна. Бие тайвширч, сэтгэл онгойх шиг сайхан мэдрэмжийг авлаа.

 

Э.Энхжин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?