ЧЭНГ МЭН ОУШТХ-НЫ ЦОМЫГ ДӨРӨВ ДЭХ ЖИЛЭЭ ДАРААЛАН ӨРГӨЛӨӨ

2020-11-23  

  Долоохон хоногийн өмнө Дэлхийн Цомын аваргад түрүүлсэн Чэн Мэнг бусдаасаа тасархай байлаа. Тэр шигшээ наймд Германы теннисчин Солжаг 0:2-оос барьж, 4:2-оор буулгаж авснаар өөрийнхөн хэн болохыг мэдрүүлсэн.

Эхний гурван тоглолт тун ойрхон( 11-9, 11-13, 14-12, 11-8, 11-5), ердөө л 2 онооны зөрүүтэй өндөрлөсөн. Тоглолт бүрийг Ванг хошуучилж байсан. Үргэлж довтолж, хүчтэй цохилт хийж, маш их дарамт, шахалт үзүүлсэн тоглолтыг Ванг хийсэн.

Хэд хэдэн удаа оноо алдаж болох эгзэгтэй мөчид би оноо авч дөнгөсөн нь тоглолтыг эргүүлэхэд нөлөөлсөн гэж санаж байна гэж Чэн Мэнг тоглолтоо дүгнэж хэллээ. Өдгөө 26 настай, дэлхийн рейтинг тэргүүлэгч Чэн Мэнг 2017, 2018, 2019, 2020 онд дараалан ялалт байгуулж, нутаг нэгт Луй Ши Вэйн гурав түрүүлсэн амжилтыг ийнхүү эвдлээ. Ирэх жил түрүүлэх юм бол Хятадын домогт теннисчин Жан И Нин-ий дөрөв түрүүлсэн амжилтыг эвдэж, шинэ дээд амжилт тогтоох юм. Тэрбээр 2020 онд 100 хувийн ялалт байгуулж, Катар, Германы нээлттэй тэмцээн, Дэлхийн цом болон ОУШТХ-ны аваргад түрүүллээ.

Э.Энхжин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?