ТАРНИ ГЭДЭГ НЬ СЭТГЭЛ АВРАХ ГЭСЭН УТГЫГ ИЛЭРХИЙЛДЭГ

2020-11-23  

Тарни гэдэг нь санскритаар Мандара гэсэн үг. Ман гэдэг нь сэтгэл, дара гэдэг нь аврах гэсэн утгатай. Тарнийн мөн чанарт нинж асрал, арга билэг, хоосон чанарын бүх ном багтсан. Тарнийг эгэл хүн зохиож чадахгүй. Харин гэгээрэлд хүрсэн бурхдын нинж асралын сэтгэл, хоосон чанар, арга билиг нэг цогц болж кодлосон ном юм.

Бурхдын тарнийг номлоход замбуулингийн ертөнц дээр байгаа хэл авиа бүгдийн дотроос санскрит хэлийг хамгийн тохиромжтой гэж сонгож авсан байдаг. Бурхны айлдсан код авиагаар үр дүнг нь гаргаж чадах санскрит хэл авиаг сонгож тарнийг санскритээр уншдаг. Хэрэв тарнийг санскрит дуудлагаас өөр дуудлага авианд оруулбал тухайн тарнийн гуравны хоёр хувийнх нь хүч чадал байхгүй болно гэсэн айлдвар бий. Тиймээс "Тарнийг монголчлоод өгөөч. Одоо орчин цаг шүү дээ" гээд байгаа нь "Хүч чадал, адис жинлавыг нь багасгаад өгөөч" гэсэнтэй утга нэг юм гэж Манба Дацан хийдийн хамба лам Нацагдорж айлдсан байна.

 

Э.Энхжин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?