МА ЛИН: ВАН НАН БОЛ МИНИЙ ХУВЬД ТОМ ЭГЧ ..

2020-11-23  

МА ЛИН: Ван Нан бид хоёр нэг клубээс гаралтай. 30 гаран жил найзлаж нөхөрлөж байна. Бага байхад Ван Нантай бэлтгэл хийх үед их баярладаг байсан. Би чинь тухайн үед дөнгөж теннис сурч байлаа шүү дээ, Ван Нан миний хувьд том эгч маань л гэсэн үг.

ВАН НАН: Дүрэм янз бүрээр өөрчлөгдсөөн. 38 мм -ийн бөмбөг 40+ болж томорсон. 21 оноогоор тоголдог байсан нь 11 болж багассан. Ракетны резинээ усан цавуугаар наадаг болсон гээд л. Ердийн цавуугаар резинээ би өөрөө нааж сурсан байсан. Харин усан цавуугаар огт нааж чаддаггүй байсан. Том тэмцээний өмнө Ма Лингаар резинээ байнга наалгадаг байлаа.

МА ЛИН: Том эгчийг хожвол, би чинь хажууд нь очоод л яриа өдөж өгнө шүү дээ. Хожигдчихвол намайг хаанаас ч хайгаад олохгүй л дээ.

МА ЛОНГ: Бага байхдаа Ван Нан эгчээс сүрдээд , ойртож мэндэлж ч чаддаггүй байсан. Ма Лин ахтай бол ойр дотно. Ма Линтай чи яриа өдөхгүй байсан ч өөрөө л яриа өддөг хүн шүү дээ.

МА ЛИН: Манай Ма Лонг чинь багын л төлөв даруу, дуулгавартай хүүхэд байсан. Одоо ч хэвээрээ. Бид хоёр чинь олон улсын тэмцээнд явахдаа дандаа нэг өрөөнд хамтдаа байрладаг байлаа шүү дээ.

ВАН НАН: Зан Инин бид хоёр чинь нэг өрөөнд 7 жил хамт амьдарсан юм байна шүү. Гэртээ харина гэдгийг мэддэггүй байж дээ, бид чинь. Гадаадад ч, дотоодод ч хамт даа.

Улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэнгийн " Ширээний теннис сонирхогч" группээс албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?