БУДЖАРГАЛ НЬ ДЭЛХИЙН 4 УДААГИЙН АВАРГА БИШ !!! Мэдэгдэл

2020-11-25  

Сайн байцгаана уу? Тус мэдээлэлд үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол энэ спортын нэр хүндийг унагаж худал, ташаа мэдээлэл өгч хөнгөн атлетикийн үе үеийн тамирчдын дархлааг сулруулж ,энэ спортынхоо төлөө үнэнч зүтгэж явсан алдарт ,ахмад үе үеийн тамирчдын хөдөлмөр, алдар нэрийг хүндэтгэж, хүлцэл өчин бичлээ.
Намайг С.Өнөрбаяр гэдэг 1980 оноос хөнгөн атлетик гэдэг их айлд хөл тавьж БНМАУ-шигшээ баг болон хуучнаар Алдар нийгэмлэгийн тамирчин, дасгалжуулагчаар тасралтгүй ажиллаж улмаар 2010 онд Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбоог үүсгэн байгуулж, олон улсын холбоонд IAU- international Assoiation of Ultrarunners элсэж, гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргаар одоог хүртэл ажиллаж,  50 км, 100 км, 6, 12, 24 цагийн УАШТ болон нэрэмжит 10 гаруй төрлийн тэмцээнүүдийг БТСУХ, НСХ , Багахангай дүүрэг, байгууллага хамт олонтой хамтран жил бүр зохион байгуулж байна.

  Юуны өмнө спорт сонирхогч та бүхэндээ хэт тайлбар холын марафон гүйлтийн талаар товч тайлбар өгье. “Ультра гүйгчдийн олон улсын холбоо” нь 1984 оны 4 дүгээр сарын 22-нд Австралид үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 100 -гаад улс орныг эгнээндээ багтаасан байгууллага. Хөнгөн атлетикийн ОУХолбоо / IAAF/одоогоор world athletics гэж бие дааж үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тодорхой ойлголт байхгүй хүмүүс энэ спортыг хөнгөн атлетикаас салбарлан гарсан болохоор энэ төрөлтэй андуурах нь их байдаг. Ер нь 21 км хагас марафоноос дээших зай төрлийг марафон гэж ярихаас биш холын зай марафон гэж ярьдаггүйг бас мэдээд л аваасай. Дэлхий даяар ультра буюу хэт холын марафон гүйлтийн 1000 гаруй уралдаан тэмцээн зохион байгуулагдаж, хэдэн зуун мянган ультра гүйгчид оролцдог. Олон улсын холбоо нь өнөөдөр / 50 км, 100 км, 24 цагийн, Уулын жимийн- ДАШТ-ийг тус бүр зохион байгуулдаг. Харин 6,10 өдрийн ДАШТ гэж хараахан зохион байгуулаагүй байна. Дээрх дөрвөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохын тулд урьдчилсан ба эцсийн мэдүүлэг өгч тус тамирчин A.B.C ангилалын тэмцээнүүдэд ямар амжилт үзүүлснийг баталгаажуулан харж ОУ- холбооноос зөвшөөрөл өгч оруулдаг зарчимтай.
  Б.Буджаргалын хувьд Монгол улсын нэрийг гаргаж шинэ спортын төрлийг хөгжүүлэх монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулахыг зорьж 6, 10 өдрийн гүйлтийн төрөлд дээд амжилт тогтоохыг тэмүүлж яваа нь сайшаалтай. Хамгийн гол нь Sri Chinmoy Ten and Six Day Races Шри Чинмойн нэрэмжит “өөрийгөө ялах ” 6,10 өдрийн тус тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн биш юм. Дэлэгэрэнгүй мэдээллийг: https://us.srichinmoyraces.org/

Видео бичлэг-с https://vimeo.com/showcase/592957

Хэт холын марафон гүйлтийн олон улсын холбоо IAU- international Assoiation of Ultrarunners болон iau-ultramarathon.org орж үзэж болно Хувь хүний эрх чөлөө болон бусад зүйлд халдаад яахав гэж бодоод дуугүй явлаа. Цол аваагүй мөртлөө олон улсын хэмжээний мастер гэж бичүүлж ярина .Ер нь Сошиал ертөнцөөр мэдээ мэдээлэлийг баттай их сурвалжаас авах шаардлагатай байна. 
Хэт холын марафон гүйлтийн хөгжлийн төлөө олон жил зүтгэж яваа, Дэлхийн шагналт байр, тивийн аваргын медальт тамирчин Монголд олон бий.

Тухайлбал;
- 50км –ийн зайг 3 цаг 32 мин амжилтаар туулж ДАШТ- ний 5-р байр эзэлсэн (Катар ) ОУХМ- Г.Хишигсайхан ,
- 100км- ийн зайг 7цаг 06 минутанд туулж Дэлхийн АШТ-ний 17-р байр эзэлсэн ОУХМ Б.Доржпалам ,
- 100км-ийн зайг – 8 цаг 35 минутанд туулж Ази Тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Бадамхатан /хошой мөнгөн
медальт / эдгээр тамирчид байна. Эдгээр тамирчид бүхий л зовлон зүдгүүрийг давж амжилтанд хүрэхдээ худлаа мэдээлэл огт өгч байгаагүй.
- Б.Буджаргал нь 24 цагийн гүйлтэнд 189 км гүйсэн амжилтаараа Монгол улсдаа 7-р байранд эрэмблэгддэг. Харин Монгол улсын дээд амжилт 236км. Энэ амжилтыг Д.Амгаланжаргал / ОУХМ / эзэмшдэг.
Шинэ спортын бие даасан төрлийг ард иргэд , тамирчид сайн ойлгохгүй төөрөгдөж байж магад. Одоо л эрчимтэй хөгжиж байгаа төрөл. 6,10 өдрийн болон 24 цагийн гүйлт нь нойр хоол, амралт, сэтгэл зүй, хүч,алхах, гүйхээ тохируулж, өвдөлтийг давж, тэсвэр тэвчээр гаргаж, өөрөө өөрийгөө ялан дийлэх гэсэн спортын хүнд төрөл.. .Хөл нь хавдаж ,хумс нь унаж, өвдөлт мэдэрсэн тамирчин хүн бараг пүүзээ тайлж шидээд хөл нүцгэн алхахыг л эрхэм болгодог. Сэтгэл байвч бие махбод явахгүй тохиолдол их гарна. Гүйж үзээгүй хүмүүс үүнийг ойлгохгүй магадлалтай. Мэргэжлийн тамирчид голдуу пүүзийг 1-2см размер том өмсдөг нь энгийн нэг үзэгдэл биш. Олон тэмцээнд, явж үзлээ. Пүүзтэй, пүүзгүй, хөл нүцгэн, улавчтай гүйхийг зөндөө харлаа. Тавчиктай , эрүүл мэндийн спорт гэж янз янзаар хамаагүй бичиж болохгүй байх . Нойргүй хүн 3 өдөр явбал ямар байдалд орохыг хүн бүр мэдэж байгаа учраас бие биеэ доромжлохоо больж цэг тавьж зөв талаасаа харж хамтарч ажиллая. 
Харин ард түмнийг төөрөгдүүлсэн худал мэдээ өгөх буруу юм. Үүнийг л залруулж, энэхүү мэдэгдлийг хийлээ. 

Б.Буджаргал нь Дэлхийн 4 удаагийн аварга биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Control.mn энэ тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн эсэх, хэн хаанаас зохион байгуулдаг, ямар шалгуураар тамирчдыг сонгож авдгийг асууж байсан. Энэ асуултад хариу өгсөн Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбооны тэргүүн бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр танд талархлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?