ТОТТЕНХЭМ АНГЛИЙН ПЛ-ИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2020-11-25  

Бид төлөвлөсөн төлөвлөгөө, тактикийн дагуу тоглолоо. Онолд тулгуурласан. Үүнийг биелүүлэхэд тоглогчдод амар байсангүй. Бэлтгэл сургуулилтаа хангалттай хийх нөхцөл бидэнд байсангүй. Хамгийн чухал нь бүгд багийнхаа төлөө хүчин чармайлт гаргалаа. Багийн ахлагч Харри Кэйн багаа гарамгай удирдлаа. Бид хүрэх ёстой өндөрлөгтөө гарч эхэллээ. Тоглогчид ч байраа бусдад зүгээр тавьж өгөхгүй л болов уу. Хичнээн гоол оруулж байна гэдэг бол үзүүлэлт. Олон гоол оруулсан хөлбөмбөгчинд зориулсан шагнал бий. Тэр бол "Алтан пүүз" цом. Харин сайн тоглогчид олгодог шагнал бий. Түүнийг гоол оруулалгүй хүртэж болно. Энэ бол тоглолтын шилдэг тоглогч шагнал. Үүний эзэн яах аргагүй Кэйн байлаа гэж Жозе Моурино тоглолтоо дүгнэж хэллээ.
Д.БАТЖАРГАЛ
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?