ДИЕГО МАРАДОНА ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН УЛМААС ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

2020-11-26  

Аргентин улсын хөл бөмбөгийн домогт тамирчин Диего Марадона 60 насандаа зүрхний шигдээсийн улмаас нас барсан байна.

Хөл бөмбөгийн домогт тамирчин Диего Марадона тархиндаа хагалгаа хийлгэн амжилттай болсны ердөө 14 хоногийн дараа гэртээ зүрхний шигдээсийн улмаас нас барсан байна. Диего Марадона нь хөл бөмбөгийн бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг бөгөөд 1986 онд Аргентин улсыг Дэлхийн цомын аваргад түрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний аваргын төлөө Англи улсын эсрэг тоглолтонд оруулсан хоёр гоал хоёулаа түүхэнд бичигдэн үлдсэн бөгөөд эхний гоалыг "БУРХАНЫ ГАР" гэж нэрлэдэг бөгөөд тэрээр сүүлд өөрөө гараараа цохиж гоал оруулснаа хүлээн зөвшөөрсөн бол хоёр дах гоал нь 20-р зууны шилдэг гоал болон түүхэнд бичигдсэн юм. 

Ж.Батжаргал

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?