МЕССИ, РОНАЛДО ХОЁРЫН МӨРӨӨДӨӨД Ч ХҮРЭХГҮЙ ОРГИЛД МАРАДОНА ГАРСАН

2020-11-26  

 

  Энэ цагийн супер од болох Роналдо, Мессигийн хэн нь ч домогт хөлбөмбөгчин Диего Марадоны хүрсэн оргилд мөрөөдөөд ч хүрч чадахгүй гэж Аргентины шигшээ багт Марадонатай хамтдаа тоглож байсан Оссие Ардайлес хэллээ. Домогт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа өнгөрсөн Лхагва гарагт өөд болсонтой холбогдуулан Аргентин улс гурав хоногийн эмгэнэл зарлалаа. Түүний шарилыг Аргентины Засгийн газрын Каса Росада ордонд байрлуулах бөгөөд, энэ өдрүүдэд нийтдээ нэг сая гаруй хөгжөөн дэмжигчид түүнтэй салах ёс гүйцэтгэх юм байна.

  Марадона байх гэдэг бахархал. Гэхдээ нөгөө талаас алдар нэртэй байх хэцүү. Тэр хүүхэд байхаасаа л хэвлэлийнхний анхааралд өртсөн. Тэр жирийн хүүхдүүдийн эдэлдэг хүүхэд нас , өсвөр нас гэдгийг мэдэрч чадаагүй. Түүнтэй хамт байх, түүний нэг хэсэг байх гэдэг бол хүүхэд бүрийн л хүсэл мөрөөдөл байсан. Энэ бол амаргүй. Марадона Аргентины шигшээ багийг удирдан 1986 онд Дэлхийн аварга болгосон. Наполи багийг ч амжилтад хүргэсэн.

" Бурхны гар" гэдэг нэр томьёог Аргентины шигшээг Дэлхийн аварга болгодог 1986 онд хагас шигшээ тоглолтод Английн хаалганд гоол оруулахдаа дэлгэрүүлсэн. Түүний гар нь " бурхны гар" төдийгүй, тэр өөрөө Аргентины хөлбөмбөгийн " бурхан тэнгэр" байсан гэж 1982 оны ДАШТ-д шигшээ багт хамтдаа тоглосон Ардайлес BBC-д ярилцлага өгөхдөө тодотголоо.

  Марадона нь Буэнос Айрос хотын ойролцоох Тигрэд орших амины байшиндаа орон нутгийн цагаар үд дунд нас барсан байна. Тэрбээр энэ оны 11 дүгээр сард тархины цусан хангамж сайжруулах хагалгаанд амжилттай орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байсан аж. - Марадона бол дэлхийн хөлбөмбөгийн шинэчлэгч юм гэж Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардиолла Английн сонинд ярилцлага өгөхдөө түүний хөлбөмбөгт оруулсан хувь нэмрийг дурдлаа.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?