ЖОЗЕ МОУРИНО: ЯЛАГДСАН ҮЕД УТСААР ЯРЬДАГ ХҮН НЭГЭЭР БАГАСЛАА

2020-12-01  

Диего Марадона бол миний сайн найз. Бид олон удаа уулзаж байгаагүй ч сайхан харьцаатай байсан. Тэр бол аргагүй том, маш том зүрх сэтгэлтэй нэгэн байсан юм. Одоо түүнийг би үгүйлэх болно. Түүнийг дэглэсэн хөлбөмбөгийг бид өвлөж авсан ч, эзэн нь биднийг орхижээ. Гүүглээр хайхад бүгдийг хайж болох ч, ганцхан Диего Марадонаг л олж чадахгүй. Түүнийг дурсаж, түүний тухай нөхөддөө ярьж явлаа , энэ хэдэн өдөр. Намайг ялагдах болгонд залгадаг байсан утасны яриа ингээд тасарлаа. Ялалтын дараа утас тасралтгүй дуугардаггүй тэр мэднэ. Харин ялагдсан, хүнд мөчид л орхилгүй, утсаар залган надыг тайвшруулдаг сайн нөхөр минь Марадона байсан юмдаг. Түүнийгээ их үгүйлнэ дээ..

Жозе Моурино ВВС-д ярилцлага өгөхдөө ингэж харамсангуй хэллээ.

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?