АВАРГУУДЫН ЛИГИЙН 5-Р ТОЙРГИЙН ДҮН ГАРЛАА

2020-12-02  

" С" хэсгээс Английн Манчестер Сити, Португалийн Порто багууд шалгарах нь тодорхой боллоо.

"Бельгийн " Бругге" клуб Германы Дортмунд хотод Боруссия багт хожигдсоноор доошоо уналаа. Онолын хувьд л шалгарах боломж төдий үлдлээ. Энэ хэсгийг Дортмунд Боруссия, Италийн Лацио багууд тэргүүлсээр байна.

Украины Шахтёр баг маш чухал 3 оноог халаасаллаа. Тэд гол өрсөлдөгч Испанийн Реал Мадрид багийг талбай дээрээ буулгаснаар хүснэгтийн хоёрдугаар байр луу дэвшлээ.

Ливерпуль дараагийн шатанд шалгарахад хоёр тоглолтоос 2-хон л оноо халаасалахад хангалттай. Түүнийг тэд чадна. Харин энэ хэсгээс хоёроор гарахын төлөө Аякс, Аталанта багууд сүүлчийн тойргийг дуустал өрсөлдөнө.

Атлетико Мадрид баг 86 дахь минутанд хариу гоол алдсанаар хожлоо хадгалж чадсангүй тэнцлээ. Германы аварга дараагийн шатанд шалгарсан. Харин Атлетико Мадрид баг хоёроор гарна гэдэгт мэргэжилтнүүд итгэж байна.

Д.БАТЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?