З.ЗИДАН: БИ АЖЛАА ӨГӨХ ЦАГ БОЛООГҮЙ

2020-12-02  

Өмнө нь, 10-р сард, талбай дээрээ Шахтёр багт 2:3-аар хожигдсон Реал Мадрид хариу тоглолтондоо ч 2:0- ээр буулаа. Ингэснээр Реал Мадрид баг хэсгээсээ шалгарах нь эргэлзээтэй болж, улмаар Зидан ч ажлаа өгч магадгүй байдал үүслээ гэж хөлбөмбөгийн сэтгүүлчид бичиж эхэллээ. - Би ажлаа өгөхгүй. Энэ тухай яриаг сэтгүүлчид л гаргаж байна. Тийм зүйл байхгүй. Бидний хувьд доголдож байгаа нь үнэн. Тааруухан үеэ туулж байна. Гэхдээ л энэ бүхнийг засахын төлөө, эргэн сэргэхийн төлөө тууштай тэмцэж буй. Дасгалжуулагч миний гол үүрэг бол багаа зөв чигт нь залах юм. Түүнийгээ л би хийж байна гэж Зидан ВВС-д ярилцлага өгөхдөө хэллээ.

Сэтгэлээр унах хэрэггүй, яаран баярлах ч хэрэггүй. Бидэнд хоёр тоглолт үлдсэн. Хэсгээс бид гарч чадна гэж тэр нэмж хэлэв.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?