Талбай дээрээ ядаж тэнцэхэд Манчестер Юнайтед багт хэсгээсээ шалгарахад хангалттай байсан. Гэтэл тэд талбай дээрээ 1:3-аар хожигдсоноор гараагаа тун сулхан эхэлсэн Парис Сан Жермен багт сайхан боломж олголоо.
"Н" хэсгийн гурван гол багийн оноо тэнцсэн. Лэйпциг- МЮ багийн өөр хоорондоо хийх тоглолт эцсийн шийдвэр гаргах чухал тоглолт болж хувирлаа. Германы багийн талбай дээр нь хожно гэдэг амаргүй. Ийм л хүнд даалгаврыг өөртөө үүрүүллээ, улаан чөтгөрүүд.
Д.БАТЖАРГАЛ