РОНАЛДО: МЕССИГ ИЙМ АРЧААГҮЙ БАЙХЫГ АНХ УДАА Л ХАРЛАА

2020-12-10  

Миний хүндэлдэг хөлбөмбөгчийн нэг бол Месси. Сүүлийн 14 жил түүний хамт Европын шилдэг хөлбөмбөгчийн шагнал гардуулах ёслолд оролцож, ээлжлэн шагнал авч байна. Түүн шиг багийнхаа төлөө чадах бүхнээ дайчилдаг тоглогч ховор. Энэ талаараа бид хоёр төстэй. Олон ч жил өрсөлдлөө. Тэр бол бууж өгөх, ялагдах гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй тоглогч. Гэхдээ энэ удаа тэр нэг л биш байлаа. Би түүнийг таньсангүй. Магадгүй Марадона хорвоог орхисон нь нөлөөлсөн байж мэднэ гэж Барселона багийг талбай дээр нь 3:0-ээр хожсоны дараа Роналдо сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэллээ.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?