КАТАР-2022" ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ- Д ОРОЛЦОХ ЕВРОП ТИВИЙН БАГИЙН СУГАЛАА ЯВАГДЛАА

2020-12-10  

Нийтдээ 10 хэсэгт ( 5-6 баг багтсан) Европ тивийн багууд хуваагдлаа. Сугалаа 2020 оны 12-р сарын 8-ны орой Швейцарын Цюрих хотноо боллоо. Багаа тэргүүлсэн 10 баг ДАШТ -д оролцох эрхээ шууд халаасална. Үлдсэн 3 эрхийн төлөө хэсгийн хоёрдугаар байрын 10 баг, дээр нь Үндэстнүүдийн Лигийн аваргад амжилттай оролцсон хоёр баг нэмэгдэж нийтдээ 12 баг өрсөлдөнө.

Ийм 10 хэсэгт хуваагдлаа. Оросуудын багтсан "Н" хэсгийг хүндхэн гэж нэрлэж байна. Хорват, Словени, Кипр зэрэг аль ч баг нь ОХУ-ын багт төвөгтэй учраа гэж мэргэжилтнүүд тайлж байна. Бусад хэсэг нь тун боломжийн. Өнгөрсөн ДАШТ-д шөвгийн дөрөвт шалгарсан Франц, Хорват, Бельги, Португали баг хамгийн цөөн оролцогчтой хэсгийг толгойллоо. Дэлхийн АШТ нь Катар улсад зохиогдох болсон тул анх удаа 11-12 сард зохиогдоно. Учир нь зуны улирал дэндүү халуун гэсэн дүгнэлт гаргасан байна.

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?