НЭЙМАР: БИД ЭНЭ УЛИРАЛД ДААГАА НЭХНЭ

2020-12-10  

Бэртэл гэмтлээс эргэж ирсэн Неймар 3, Мбаппе 2 гоол оруулснаар Парис Сан Жермен баг хэсгээ тэргүүлж, нэгээр гарлаа.

- Бэртэл гэмтэл ямар хүнд асуудал дагуулж болохыг бид тууллаа. Гараагаа тун тааруу эхэлсэн. Сүүлийн хоёр тоглолтоо дараалан хожиж, 6 оноо авч чадаагүй бол хэсгээсээ ч шалгарч чадахгүй байлаа. Аз болоход Мбаппе бид хоёр бэртлээс эргэж ирсэн. Баг ч сэргэсэн. Хамгийн хүнд даваагаа давлаа. Бид энэ улиралд даагаа нэхнэ. Парис Сан Жермен баг бол Европын ямар ч багийг өмнө сөхрүүлэх чадалтай баг гэж Неймар хэллээ.

Д.БАТЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?