АТЛЕТИКО МАДРИД БАГ ШИЛДЭГ 16-Д АМ МӨЛТӨС БАГТЛАА

2020-12-10  

Атлетико Мадрид баг тойргийн сүүлчийн тоглолтонд Зальцбургтай учирсан. Зальцбургийн ( Австрийн) талбайд хожигдвол хасагдах, тэнцэх, хожих тохиолдолд дараагийг даваанд шалгарах даалгавартай очсон. Тэд даалгавраа амжилттай биелүүлж, 2:0-ээр Зальцбургийг хожсоноор Аваргуудын Лигийн шигшээ 16 багт үлдэж чадлаа.

- Бид хэсгээсээ өмнө нь шалгарчих байсан юм. Өмнөх тоглолтонд талбайдаа Германы Байер Мюнхен багийг хүлээн авч, тоглолтын 86 дахь минут хүртэл 1:0 -ээр хошуучилсан. 1:0 гэдэг бол Атлетико манай Мадрид багийн сонгодог үзүүлэлт. Санасандаа хүрэхэд цөөхөн минут дутсан. 86 дахь минутанд хаалгачийн өмнөөс гарч ирсэн Мюллерийг Феликс дэгээдэн унагаснаар шүүгч манай хаалганд 11 метрийн торгуулийн цохилт заасан. Торгуулийн цохилтыг Мюллер алдалгүй цохиж, харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. Хэрвээ Байер Мюнхен багийг тэгэхэд л хожиж чадсан бол нэг тойргийн өмнө хэсгээсээ хоёроор шалгарах боломжтой байлаа. Аз болоход, Оросын Локомотив хожигдсон нь бидний шалгарах боломжийг хадгалсан. Тиймээс бид сүүлчийн боломжоо алдалгүй ашиглалаа гэж Антуан Гризман хэллээ.

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?