А.ЦОГЦЭЦЭГ: ИЙМ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ЧАДВАЛ ЭРСДЭЛИЙГ 60 ХУВЬ БУУРУУЛНА, ЗАРДАЛ ХЭМНЭНЭ

2020-12-21  

  Хүн ам хамгийн ихээр цугларах газар эрсдэл өндөртэй. Ийм газрын нэг бол яах аргагүй супермаркет, хүнсний дэлгүүр юм. Дэлгүүр хоршоонд худалдаа хийж байхад Засгийн газраас гаргасан хүн хоорондын зай огт барих журмыг огт мөрдөхгүй байгаа нь халдвар тархах хамгийн том эрсдэл юм. Тиймээс дээрхи үйлчилгээний байгууллагууд банкнаас жишээ авч хүн хоорондын зай барих журмыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай. Дээр нь, хүнсийг ил задгай тавилгүй, заавал ууталж савлаж зарах нь зөв юм. Ийм боломж бий. Үүнийг заавал Засгийн газраар шаардуулалгүй өөрсдийн санаачилгаар хийчих хэрэгтэй. Боломж бий. Сэтгэл дутаж байна, манай худалдаачдад. Засаг төр нь хямралын үеийн эрсдэлтэй арга хэмжээг бүх чадлаараа авч байна.

Эрүүл мэндийн салбарынхан нь өдөр шөнөгүй ажиллаж ачаалалаа дийлэхгүй өөрсдөө халдвар авч байна. Цаг эрт байхад бүх хүчээ барж болмооргүй байна.

Үйлчилгээний байгууллагын худалдагч, касс ч, эмч эрүүл мэндийн ажилтнуудын адил эрсдэл дунд ажиллаж байгаа хүмүүс. Ковидоос сэргийлэхэд Та нарын оруулах хувь нэмэр гэж бий. Та нар минь, ердөө л халдвар хамгаалалын дэглэм бариулах хоёр гуравхан ажлыг хэрэгжүүлэхэд л болно.

Нэг: Хүн хоорондын зайг бариулах Яаж хийхийг ч зөвлөе. Үүний тулд эхлээд байгууллагынхаа үйлчилгээний талбайг хэмжчих. Дараа нь хүн хоорондын зайндаа хуваачихаар хэдэн хүн оруулах тооцоо гарна. Тэр хэмжээгээрээ сагс, тэрэг тавьчих. Тэгээд хэдэн тэрэг (сагс) буцаж гарч ирсэнг нь тооцож дараагийн хүнээ оруулах

Хоёр: Ариутгал хийх

Хэрэглээд үлдээж буй сагсны (тэрэг) бариулыг халдваргүйжүүлэх нэг удаагийн сальфетикээр арчиж ариутган дараагийн үйлчлүүлэгчдэд шилжүүлэх Гурав: Хүнс, жимс жимсгэнийг ил тавихыг хориглох Хүнсний ногоо, жимс жимсгэнийг заавал ууталж, савлаж худалдаалах. Миний санал болгож буй дээрхи зохион байгуулалтын, сахилга, дэг журам, ариутгалын арга хэмжээг хэрэгжүүлж чадвал ковидийн эрсдэлийг 60 хувиас дээш бууруулна чадах юм.

Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийг супермаркет, хүнсний зах, худалдагч нартаа уриалж байна. Хүнсний зах, дэлгүүрт өндөр шаардлага тавих ёстой. Учир нь энэ газар бол хамгийн эрсдэлтэй газар гэдгийг дахин хэлье.

 

Э.ОТГОО

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?