А.ЦОГЦЭЦЭГ( эмч): ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Ч ХУВИЙН САХИЛГА БАТАА САХИХ НЬ ЧУХАЛ..

2020-12-22  

Энэ бол монголчууд бидний хүлээж буй вакцин. Энэ ондоо багтаж үйлдвэрлэнэ. Энэ жил 50 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Харин 2021 оны эцэс гэхэд 1,3 тэрбум вакцин үйлдвэрлэх тухайгаа Пфайзер компани нийтэд мэдэгдээд буй. Энэ вакциныг олноор нь үйлдвэрлэж эхлэнгүүт Монгол улс авах захиалга өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Pfizer BioNTech ковид-19(Модерн ) вакциныг бүртгэх хараат бус шинжээчдийн дүгнэлтийг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа дэмжсэн шийдвэр гаргалаа. Тэгснээр үйлдвэрлэж, хэрэглээнд гаргах зөвшөөрөл олголоо. Мэдээж анх шинээр үйлдвэрлэж буй тул олон асуулт ар араасаа урган гарсан байна.

Тухайлбал, огцом харшил өгдөг, тогтмол эпинефрин хэрэглэдэг хүмүүст энэ вакцин ямар нөлөө үзүүлэх вэ? Вакцин хийх үед огцом урвал өгөх( Англид 2 тохиолдол бүртгэгдсэн) үед яах вэ? Жирэмсэн болон хөхүүл эхчүүд , 16-17 насныханд хэрхэн яаж хийх вэ гэдэг онцлог асуултуудыг эрдэмтэн судлаачид тавьж, лавласан хэвээр байна. Энэ долоо хоногт FDA нь Moderna-ийн ковид-19 вакцины ЯАРАЛТТАЙ ТУСЛАМЖ- ийн асуудлыг нягтлан авч үзэх юм байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гаж нөлөө, хариу урвал үзүүлэхэд яах вэ гэдэг талаар жичид нь хэлэлцэх болжээ. Вакциныг хэрхэн хэрэглэх, яаж түгээх анхны зааварчилга ч гарсан байна. Вакцин хийлгэж буй хүн бүр нэг сарын зайтай хоёр л тун хийлгэнэ гэж үйлдвэрлэгч компани зааварчиллаа. Pfizer BioNTech вакциныг хамгийн түрүүнд эмч, эмнэлгийн ажилтнуудад , дараа нь асрамжийн газрын хөгшчүүл, тэндхийн ажилтан, өндөр эрсдэлтэй иргэд, 65 ба түүнээс дээш насны өндөр настангууд гэх дарааллаар хийхээр төлөвлөгөө гаргасан байна. Вакцин сайн ч, маск зүүх, бие биенээсээ зай барих, олон хүн цуглахаас зайлсхийх, гар угаах зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг бүрэн орлохгүй гэдгийг ч үйлдвэрлэгч компани анхаарууллаа. Вакцин хийлгэсэн ч нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээ сулруулахгүй байхыг эрдэмтэд зөвлөлөө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?