А ЦОГЦЭЦЭГ: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД МААНЬ ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ ГЭЭД Л ЗҮТГЭЖ БАЙНА ДАА

2020-12-24  

Төрийн тусгай албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирвол нийгмийн баталгааг ханган, нөхөн төлбөр олгоно гэж хуульчилсан байдаг байна.

Гэтэл эмч, эмнэлгийн албан хаагчид төрийн тусгай албан хаагчдын энэхүү тусгай статусыг эдэлдэггүй аж. Эмч, эмнэлэгийн албан хаагчдын нийгмийн баталгаа ямар нэгэн хуульд тусгагдаагүй учир төрийн тусгай албан хаагчдын адил нөхөн төлбөр авах боломжгүй байгаа тухай УИХ-ын зарим гишүүд өнөөдөр л дуугарч эхэллээ.

Ард иргэдийн амь насыг аврах, эрүүл мэндийг хамгаалах галын шугамны тэргүүн эгнээнд эмч, эмнэлэгийн албан хаагчид зуу зуугаараа ажиллаж байна. Олон арван эмч, сувилагч, ажилтнууд халдвар авч байна. Хэрвээ байдал хүндэрч, тэд эрүүл мэнд амь насаараа хохирвол яах вэ? асуудал үүсэж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа " Эрүүл мэндийн ажилчдын эрсдэлийн даатгалын хуулийг " санаачлан зүтгүүлж байсан А.Цогцэцэг доктороос тодрууллаа.

Эрүүл мэндийн салбарынхныг эрүүл аюулгүй орчинд ажиллах , тэр хэрээр хоёр тал ( эмч, эмчлүүлэгч) аль аль талдаа үүсэх хохирлыг санхүүгийн болон сэтгэл санааны эрсдэлгүй даван туулахыг зохицуулах зайлшгүй шаардлагатай хууль байсан юм л даа. Ийм чухал хууль өргөн баригдсан ч баталсангүй өдийг хүрлээ. Хөгжингүй орнуудын ихэнх нь энэ хуулиар л мөн зохицуулагдаж байдаг.

- Энэ хуулийн онцлог, давуу тал?

- Энэхүү хууль батлагдсанаар:

Нэгдүгээрт: Мэргэжлийн хариуцлагын даатгалд эмч, эмнэлгийн ажилтнуудаа бүрэн хамруулах Хоёрдугаарт: . Эрүүл мэндийн салбарын ажилчид эрсдэлд өртвөл тэрхүү даатгалаас хэрхэн зохицуулах асуудлыг л хуульчилж заахаар тусгасан юм. Би энэ хуулийг санаачлаагүй ч, тун хэрэгтэй гэдэг үүднээс сайдын хувьд салбараа төлөөлөн (Эрсдэлийн даатгалын хуулийг ) батлуулах гэж чармайн нэлээд зүтгүүлсэн. Хууль тогтоогчид Эрсдэлийн даатгал гэдэг үгнээс их болгоомж байсан нь хэлэлцүүлгийн явцад анзаарагдаж байсан. Эрсдэлийн даатгалд хамрагдахын тулд хэн санхүүжилтийг гаргах вэ? гэдэг асуудал хамгийн түрүүнд сөхөгдсөн. Даатгалаас мөнгө тонших нь , эмч нар алдаа гаргаад мөнгөө улсаас гаргуулах нь гэх зэрэг хий хоосон хардлага үүсэж байсан. Ийм ийм хандлагын чанартай шалтгаанаас болж энэ чухал хуулийг унагасан. Ямарч байсан хууль тогтоогчид ийм хуультай байхыг хүсээгүй. Ийм л зүйл болсон . Эрүүл мэндийн салбарынхан маань өөрсдийг нь хамгаалах хууль байхгүй ч, үүсэх хохирлоос үл айн, өргөсөн тангарагтаа үнэнч гээд л зүтгэж бна даа. Өөрсдийгөө хамгаалах учраа ч олохгүй явна. Бодлого баригчид одоо л тусалж, энэ хуулийг батлах ёстой .

Э.ОТГОО
 
 
 
 

 

 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?