ЛИВЕРПУЛЬ ЭХНИЙ ХАГАСЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2021-01-02  

Эхний хагас дуусахад нэг тойрог үлдсэн. Сүүлчийн тойргийн үр дүнгээс үл хамааран Ливерпуль эхний тойрогт тэргүүллээ хадгалж үлдэх нь тодорхой боллоо. Түүнд оноогоор хамгийн ойрхон очих боломжтой баг бол Манчестер Юнайтед юм. Тэд сүүлийн тойрогт аль аль нь хожих боломжоо алдсанаар бусдадаа ойртох боломж олгосон.

 

- Бид өнгөрсөн улиралд, яг 30 жилийн дараа Английн Премьер Лигийн цомыг өргөсөн. Үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд. Коронавирусын хориг цээрийн улмаас аварга болсон баяр цэнгэлээ ч шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэж чадалгүй өнөөдөртэй золголоо. Бид аваргын эрч хүчээ алдалгүй зүтгэж байна. Эхний тойрог биднийх болж байна. Гэхдээ бидний араас дэндүү олон баг нэхэж байна. Ямар ч байсан бид Christmas-ын сайхан бэлгийг фэнүүддээ барьж чадсан. Хоёрдугаар тойрог бол амаргүй байх болно гэдгийг мэдэрч байна. Нэгдүгээр тойргоос илүү хүнд тоглолт биднийг хүлээж байгаа. Ямар ч гэсэн аваргаа хамгаалахын төлөө хөвгүүд маань өөрсдийгөө бүрэн дайчилна. Дараалсан ялалтаа шуугиантайхан шиг тэмдэглэнэ гэж төсөөлж байна гэж Клопп хэллээ.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?