ПЕЛЕГИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ 36 ЖИЛИЙН ДАРАА ЛИОНЕЛ МИССИ ЭВДЛЭЭ

2021-01-02  

Бразилийн домогт хөлбөмбөгчин Пелегийн түүхэн рекордыг 2020 оны 12 дугаар сард Аргентин тоглогч Мерси эвдлээ. Пеле 1956-74 оны хооронд, Бразилийн Сантос багийн төлөө 19 улирал тоглохдоо 643 гоол оруулсан. Энэ амжилтыг 36 жилийн дараа 2020 онд Месси эвдлээ. Ла Лигийн "Реал Валладолид" багийн хаалганд гоол оруулснаар Месси Барселона багийн төлөө 644 дэх гоолоо шигтгэж, шинэ дээд амжилтыг тогтоолоо.

Энэ түүхэн амжилттай хамт рекорд тогтоосон 644 дэх гоолыг хаалгандаа алдсан хаалгач Жорди Масипын нэр алдар ч мөнхрөн үлдэх болов. Өдгөө 33 настай, Аргентин тоглогч Месси Барселона багийн төлөө 2005 онд анхны гоолоо оруулж байжээ. Түүний гоолын тоо цаашид өснө. Тиймээс Мессигийн рекордыг цаашид эвдэх хөлбөмбөгчин олдохгүй гэж мэргэжилтнүүд дуу нэгтэй баталж байна. Месси нь 7 сая еврогийн цалинтай тоглогч. Энэ мөнгийг давж төлөн, түүнийг урвуулах баг тун ховор юм.

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?