2021 ОНЫ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АНХНЫ ТОМИЛГОО

2021-01-02  

Тоттенхэм багийг дасгалжуулж байсан Аргентин эр Поччеттино 2021 оны хамгийн анхны томилгооны эзэн боллоо. Тэр ажлаа өгснөөс хойш нэг жил ч бололгүй Францын аварга Парис Сан Жермен багийн дасгалжуулагчаар томилогдлоо.

- Сайн дасгалжуулагчийг ганцхан зүйлээр л хэмждэг. Тэр багаа хэдэн цом өргүүлсэн бэ? гэдэг хэмжүүр. Поччеттино бол багаа нэг ч цом өргүүлж үзээгүй гэж Тоттенхэмд ирснийхээ дараахан Жозе Моурино хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан. Энэ нь нэг талаар өөрийгээ дөвийлгөж, нөгөө талаар Поччеттиног доош хийсэн. Тэр би бол амжилт дагуулдаг дасгалжуулагч гэж өөрийгөө нэрлэсэн.

Үнэндээ Тоттенхэм баг сүүлийн жилүүдэд нэг ч нэг ч цом өргөж үзээгүй. Английн премьер Лигт хоёрдугаар байр, Аваргуудын Лигт финалдаж, Ливерпульд цомоо алдсан. Улирлын эхэнд Тоттенхэм доголдсон учир түүнийг Жозе Моуриногоор сольсон. Харин ажлаа өгсөн Поччеттиног Манчестер Юнайтэд баг ихээхэн сонирхсон. Гэвч Манчестер Юнайтед баг Английн Премьер Лигт хоёрдугаарт жагсаж эхэлсэн нь , өнөөгийн дасгалжуулагч Олег халахаа түр харзнахад хүргэсэн. Тэгвэл энэ завшааныг ашигласан Парис Сан Жермен багийн удирдлага Поччеттиног сонголоо. Түүнээс Парис Сан Жермен багийн удирдлага ганцхан л зүйлийг хүлээж буй. Тэр нь Парис Сан Жермен багийг Аваргуудын Лигт түрүүлүүлэх хүсэлт юм.

Одоогоор энэ бол боломжтой. Учир нь дэлхийн хэмжээний Нейман, Мбаппе нар Парис Сан Жерменд тоглож буй. Ийм л хүндхэн даалгавар үүрлээ. Шигшээ 16-д ПСЖ баг Барселонатай учирсан. Барселона ялах бол түүний эхний даалгавар. Тэгэж байж ПСЖ баг Аваргуудын Лигт урагшилна.

- Надад баярлаад, бахархаад байх зүйл алга. Би ажиллах л дуртай. Дэндүү удаан гэртээ суулаа. Одоо хангалттай. Явж ажиллая. Энэ үүднээс л би Парис Сан Жермен багийн удирдлагын саналыг хүлээн авсан. Парис Сан Жермэн бол миний тоглож байсан баг. Одоо Франц рүү нүүх л үлдлээ. Тэнд тоглож байсан учир дасах зэрэг цаг алдах зүйл надад учрахгүй гэж Поччеттино хэллээ.

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?