ХАКҮХҮ ДАВААЖАРГАЛ COVID-19-ИЙН ХАЛДВАР АВЖЭЭ

2021-01-05  

Японы сумо бөхийн дээд буюу Макүүчи зиндааны Их аварга цолтон Хакүхо аваргын үнэрлэх чадвар алдагдаж байсан учир шинэ коронавирус илрүүлэх шинжилгээг өгч түүнийг COVID19-ийн халдвар авсан гэж Японы сумо бөхийн холбооны сайтад өнөөдөр мэдээллээ. 

Япон улсад өнөөдрийн байдлаар 249 мянга 246 тохиолдол илэрч, 3696 хүн нас бараад байгаа аж. 

Хакүхо Даваажаргал 2020 оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгдсэнээр 17 удаа дараалан барилдаанаа алгассан тохиолдол болсон билээ. Улмаар Японы мэргэжлийн Сүмо бөхийн холбооноос Хакүхүд хатуу анхааруулга өгчээ. 

Тэрээр энэ нэгдүгээр сарын башёг алгасвал зодог тайлах магадлалтай байж. Харамсалтай нь коронавирусийн халдвар авсныг NHK мэдээллээ.

Тус холбоо үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

 

Эх сурвалж: NHK

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?