СУМОГИЙН ИХ АВАРГА ХАКУХО ДАВААЖАРГАЛ КОРОНАВИРУС АВСАН НЬ ТОГТООГДОВ

2021-01-05  

Энэ Ням гарагт Сумо бөхийн 2021 оны эхний башё эхлэхтэй холбогдуулан сумочдыг шинжилгээнд хамруулсан байна. Анх удаа, сумогийн том цолтой бөхөөс коронавирус илэрсэн нь Хакухо боллоо гэж Японы Сумо Бөхийн холбоо мягмар гарагт мэдээллээ. Сумо бөхийн дэвжээнд 44 удаа цом өргөсөн, өдгөө 35 настай Хакухо Даваажаргал өнгөрсөн гурван башёг бэртлийн улмаас өнжсөн учир тэмцээнээс хасах сануулгыг холбооноос авсан байсан. Түүнийг гэрт нь тусгаарлан эмчлэх болсон учир оны эхний башёг ч их аварга өнжих нь тодорхой боллоо.

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?