ЖОЗЕ МОУРИНО ТОТТЕНХЭМ БАГИЙГ ЦОМ ӨРГҮҮЛЭХЭД НЭГ АЛХАМ ҮЛДЭВ

2021-01-08  

- Дасгалжуулагчийн ажлын гол хэмжүүр нь цом. Баг нь нэг ч цом өргөж чадаагүй бол түүнийг сайн дасгалжуулагч гэж хэлж болох уу? Би л хувьдаа Поччеттиног сайн дасгалжуулагч гэж хэлж чадахгүй. Би бол чаддаг. Олон ч багийг Европын нэр хүндтэй шагнал болох Аваргуудын Лигийн цомыг өргүүлсэн. Үндэсний лигт ч түрүүлүүлсэн. Би энэ багийн авч чадахгүй байгаа тэр л цомыг олж ирэхийн төлөө Тоттенхэмд дасгалжуулагчаар ирсэн гэж Жозе Моурино анх томилогдохдоо хэлсэн. Тэр энэ жил 3 цомын төлөө үзэж буй. Нэг нь Английн Премьер Лигийн. Хоёр дахь нь Европа Лиг. Гурав дахь нь Английн Карабао цомын аварга. Тэрбээр яг одоогоор Европа Лигийн шилдэг 32- д шалгарсан. Английн Премьер Лигт хошуучлагчдын эгнээнд явж буй. Карабао цомын финалд шалгарсан. Хагас шигшээд Манчестер Юнайтед багийг 2:0-ээр буулган авсан Манчестер Сити багтай 2021 оны дөрөвдүгээр сарын 25-нд Английн Карабао цомын төлөө финалдана.

Тоттенхэм баг 2008 оноос хойш нэг ч удаа цом өргөж үзээгүй өнөөг хүргэсэн. Тиймээс фэнүүд нь 13 жилийн дараа өргөх цомоо тэсэн ядан хүлээж байна.

- Сон бол яах аргагүй Тоттенхэмийн үнэ цэнэтэй тоглогч. Энэ жил түүний форм маш сайн байгаа. Премьер Лигт 12 гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг Мо Салахын хамт тэргүүлж буй. Түүнийг тогтооход бэрх. Тэр тусмаа Сон Манчестер Сити -гийн хаалганд гоолдох дуртай гэж тэр нэмж хэллээ.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?