МО САЛАХЫГ ЛИВЕРПУЛЬ БАГААС ХӨӨХИЙГ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД НЬ ШААРДЛАА

2021-01-09  

Багийн дасгалжуулагчийн өөдөөс " цор цор" гэх болсон Мо Салахад Ливерпуль багийн хөгжөөн дэмжигчид дургүйцсэн сэтгэлээ илэрхийлж эхэллээ. -Чамаар дутахгүй. - Тэр хүсээд буй Барселона, Реал Мадрид руу маргааш хөөж явуул. Английн Премьер Лигийн багуудын цэнгэлдэх хүрээлэнд тэрхүү даварсан этгээдийн хөлийг дахин бүү гишгүүл гэж тэд бичиж байна. Бид чамд мөнгө төлдөг. Чи бидний сар бүр өгч буй 1 ( нэг) сая ам.долларыг чамлалаа. Одоо түүнийг тоглолтонд бүү гарга. Нэрийг нь ч бүү бич. Тэр гомдсон, гунирхсан сэтгэлээр далимдуулж, багийн тоглолтыг нурааж байна. Нэгд жагсаж байсан багийн амжилтыг доош нь татлаа. Түүнийг зайлуул, хөөж явуул. Тэр Египетийн хан хүү болохоос Ливерпуль багийн хан хүү биш. Ингэж Английн Ливерпуль багийн хөгжөөн дэмжигчид багийн ахлагч Клоппод шахалт үзүүлсээр байна.

Салах Ливерпульд ирж л сайн тоглогч болсон. Сүүлийн хоёр улирал дараалан Английн Премьер Лигийн хамгийн олон гоол оруулсан тоглогчийн шагнал хүртсэн. Энэ улиралд ч дээрх амжилтаа давтах магадлалтай. Аваргуудын Лиг, Английн Премьер Лигийн аварга, Цомтой багуудын аварга, Багийн цомын аварга зэрэг 4 том цомыг сүүлийн 2 улиралд өргөсөн. Тиймээс түүнд Ливерпуль л хэрэгтэй. Яг одоогийн нөхцөлд гэж дасгалжуулагч Юрген Клопп Английн хэвлэлд ярилцлага өгсөн нь Салахын эгдүүцлийг улам хүргэжээ. Тэр хичээхгүй байгаа нь ил болов. Сүүлийн хоёр тоглолтонд тэрбээр эсэргүүцэл үзүүлж огт хөдөлсөнгүй. Үр дүнд нь Ливерпуль тааруухан багт 0:1-ээр хожигдож, хүснэгтийн тэргүүллээ алдах байх суурь луу шилжлээ.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?