ЭНЭ ЗАЛУУГИЙН ТӨЛӨӨ АНГЛИЙН БАГУУД ҮНЭ ХАЯЛЦАЖ БАЙНА

2021-01-09  

2020 онд Англи улсын Лийдс хотод төрсөн, Норвегийн иргэн, өдгөө дөнгөж 21 настай Эрлин Хааландын үнэ хөлбөмбөгийн зах зээлийн үнийг тэргүүлж байна. Түүний төлөө Английн Челси баг, Манчестер Сити багууд 100 ( нэг зуун сая) фунтстерлинг зарцуулахад харамсахгүй гэдгээ илэрхийллээ. Дөнгөж өнгөрсөн улирлаас өөрийгээ таниулж эхэлсэн Эрлин Хааланд Бундеслигийн 18 тоглолтонд 17 гоол оруулаад байна. Тэр 77 минут тутамд нэг гоол оруулж байгаа үзүүлэлт нь гоолын машин Кристиана Роналдог ч давсан байна. Ирэх улирлаас энэ залуу Бундеслигийг орхиж Английн багийг зорих магадлалтай. - Довтлогч бол ийм л байх ёстой. Гоол л хийх үүрэгтэй. Гоолын момент үүсгэх, өөрөө хийж чадахгүй бол, өрөөлд гоёлын дамжуулалт өгөх учиртай. Хааланд бол ийм довтлогч. Хурдтай, хүчтэй, маневр сайтай. Толгойгоороо ч бас сайн тоглодог. Ийм тоглогчийн төлөө хоёр довтлогчийн үнэ өгсөн ч хайран биш гэж Манчестер Сити-гийн босс Пеп Гвардиолла Sky sport-д ярилцлага өглөө.

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?