ЁКУЗАНА КАКУРЮ АНАНД СУМОГИЙН ДЭВЖЭЭГ ОРХИХ ХАТУУ САНУУЛГА АВЛАА

2021-01-10  

Өдгөө 35 настай, 6 удаагийн аварга, Монгол улсын иргэн Какурю Ананд Сумо бөхийн Холбооноос сүүлчийн сануулгаа авлаа гэж Киодо агентлаг мэдээллээ. Какурю Ананд аварга өвдөг болон нурууны бэртлээс болоод 2020 оны долдугаар сараас хойш нэг ч удаа зодоглоогүй байна. Тэрбээр хамгийн сүүлд 2019 оны долдугаар сард түрүүлснээс хойш өндөр амжилт ч үзүүлж чадаагүй гэж Японы хэвлэлд бичжээ. Тэрбээр 2 барилдаан дараалан өнжсөн тул 2020 оны 11 дүгээр сард Сумо Бөхийн Холбооноос сануулга хүртсэн байна. Их аварга Ананд 37 башёгоос 17 -г нь өнжсөн нь түүнийг Сумо бөхийн дэвжээг орхих хангалттай үндэслэл гэж үзжээ.

- Какурю бэртлээ бүрэн эдгээж, бэлтгэлээ базаасан үндсэн дээр ирэх 3 дугаар башёд зодоглох болно гэж түүний дэвжээний багш Мичиноку сэтгүүлчдэд хандаж учирлалаа.

Ийнхүү Монгол улсын хоёр их аварга хоёулаа сануулга авч, Сумо бөхийн дэвжээг орхихдоо тулжээ. Их аварга Хахуко Даваажаргалын хувьд 44 түрүү авсан. Энэ сарын башёг цар тахал туссаны улмаас өнжсөн болно.

 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?