ТОКИО-2020 ЗУНЫ ОЛИМП ДАХИН ХОЙШИЛЖ МАГАДГҮЙ

2021-01-11  

Япон улсад хийсэн сүүлийн судалгаагаар Японы хүн амын 80 орчим хувь нь "Токио-2020" зуны олимпийг хойшлуулах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлсэн тухай Киодо мэдээллийн агентлаг мэдээллээ. Судалгааг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр утсаар авсан байна. Судалгаанд хамрагдагсдын 35.3 % нь "Токио-2020" зуны наадмыг бүрмөсөн цуцлах ёстой гэж үзсэн бол 44,8 % нь хойшлуулах шаардлагатай гэсэн байр суурийг баримталжээ. Судалгаанд оролцогчдын 68.3 % нь коронавирустай тэмцэж буй Засгийн газрынхаа үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаагаа давхар илэрхийлжээ. Ийнхүү "Токио-2020" зуны олимп бүр цуцлагдах магадлал нь өндөрлөжээ.

 

Э.ЛХАГВАСҮРЭН
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?