СОЛКЖАЙЕР: ЭНЭ УЛИРАЛД ЯМАР НЭГЭН ЮМ БОЛНО ГЭЖ МЭДРЭГДЭЭД БАЙНА

2021-01-13  

Премьер Лигийн эхний тойргийн хоёрдугаар хагаст Манчестер Юнайтед баг илт сэргэсэн. Бид хүснэгтийг тэргүүлж буй Ливерпуль багийн ард жагсаж буй. Гэхдээ бид нэг тоглолтын нөөцтэй. Өөрөөр хэлбэл, тэр тоглолтыг хожвол хүснэгтийг Ливерпуль биш Манчестер Юнайтед тэргүүлэх боломжтой. Гэхдээ бид үүнийг бодох биш, тоглолтдоо илүү анхаарах цаг ирсэн. Португаль тоглогч Бруно Фернандес ирснээр багийн тоглолт, хандлага сайн тал руугаа эргэсэн. Яг энэ эрчээ хадгалж чадвал Английн Премьер Лигт түрүүлэх боломж харагдаж байна. Үүнийг алдахгүйг бид хичээнэ. Мөн Английн Хөлбөмбөгийн Холбооны Цомын аварга шалгаруулах тэмцээн бол Премьер Лигээс ч дутахгүй үнэ цэнтэй тэмцээн. Манчестер Юнайтед баг 1999-20 оны улиралд түрүүлэхэд би довтлогч нь байсан. Одоо дасгалжуулагчийн хувиар энэхүү цомыг өргөхийг мөрөөдөж байна гэж Манчестер Юнайтед багийн босс Оле Солкжайер Ску спортод ярилцлага өгөхдөө дурдлаа.

 

Дасгалжуулагч Солкжайер довтлогч байхдаа Английн хөлбөмбөгийн холбооны цомыг багтаа авчрахад гол хувь нэмэр оруулсан байдаг.
 
 
Э.ОТГОО
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?