МАНЧЕСТЕР СИТИ НАЙМ ДАРААЛАН ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

2021-01-14  

Тэд гараандаа суусан алдаагаа залруулж, сүүлийн 8 тойрогт дараалан ялалт байгуулснаар хүснэгтийн гуравд дэвшлээ. Үнэндээ хоёрдугаарт бичигдэнэ. Учир нь тэд өмнөө буй Ливерпуль багаас нэг тоглолт дутуу.

Хүснэгтийг тэргүүлж буй багуудаас ялгарах нэг л ялгаа байна, бидэнд. Энэ бол гүйлт. Бид талбайд дэндүү их гүйж байна. Хөлбөмбөг тоглож л байгаа юм бол бас алхах хэрэгтэй. Мэдээж гүйнэ, тохируулах хэрэгтэй. Бөмбөггүй үлдсэн бол бөмбөгний араас гүйх зайлшгүй хэрэгтэй. Харин бөмбөг эзэмшиж буй тохиолдолд байрлалаа зөв ав, өөрөө гүйх биш, бөмбөгөө л урагшлуул. Бидэнд их гүйхээс илүүтэй, үр дүнтэй тоглолт, илүү олон хожил шаардлагатай байна гэж Пеп Гвардиолла тоглолтын өмнө хэлсэн. Хөвгүүд нь хожил байгуулж, маш чухал 3 оноог халаасалснаар тэд Ливерпулийг гүйцэж түрүүлэх, тэргүүлэгч Манчестер Юнайтедтэй хошуучлагчийн байр суурийг булаалдах боломжтой боллоо.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?