ФЕРГЮСОН: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕДЫГ ИНГЭЖ ДЭЭШЛЭНЭ ГЭЖ ИТГЭХЭД БЭРХ БАЙСАН

2021-01-14  

Улирлын эхэнд Манчестер Юнайтед багийг Премьер Лигт түрүүлнэ гэж хэн ч итгээгүй. Тэд хошуучлагчдаас дэндүү хол хоцорсон учир Манчестер Юнайтед багт итгэх хүн олдохгүй байсан. Тэгвэл сүүлийн тоглолтыг үзсэнээс хойш, ЯАГААД МАНЧЕСТЕРЮ ТҮРҮҮЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ? гэх бодол намайг эзэмдлээ. Үнэхээр хачирхалтай улирал гэж харж байна. Манчестер Юнайтед баг өдрөөс өдөрт дэвжиж, дээшилж, сүүлийн тоглолтуудад 33 оноо авахаас 29-ийг авч чадлаа. Бараг 100 хувийн амжилт. Кавани, Рашфорд, Марсиал, Грийнвүүд, Фернандес, дээр нь сүүлийн тоглолтын гоолын эзэн Погба нар гайхалтай тоглолт үзүүлж байна. Өрсөлдөгч нар ч формоо бага багаар алдаж, түүнтэй хамт хүснэгтийн хошуучлагчдын байр сууриа алдан доошилж байна. Магадгүй, Манчестер Сити л хамгийн аюултай өрсөлдөгч болж магад гэж Манчестер Юнайтед багийг 20 жил удирдсан сэр Алекс Фергюсон Ску спорт сувагт ярилцлага өгөхдөө хэллээ.

Манчестер Юнайтед баг Жозе Моуриног " хөөж" явуулснаас хойш сайн дасгалжуулагчийн эрэлд мордсон. Хайж, хайж дасгалжуулагч олтолоо Солкжайерыг түр үүрэг гүйцэтгүүлье гэдэг саналыг Фергюсон дэвшүүлсэн. Тэр цагаас хойш энэ норвеги эр Манчестер Юнайтед багийг муугүй удирдаж ирсэн. Заримдаа ах дутаж байсан. Харин энэ улиралд тэд ямар нэгэн юм ( амжилт) дуулгана гэдэгтээ өөрсдөө ч итгэлтэй байгаа.

 

Э.ЛХАГВА
 
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?