ПОЧЧЕТТИНО ДАСГАЛЖУУЛАГЧ ЖОЗЕ МОУРИНОД ҮЗҮҮЛЭХ ЦОМТОЙ БОЛЛОО

2021-01-14  

Амьдралдаа нэг ч цом өргөж үзээгүй хүнийг сайн дасгалжуулагч гэж хэлдэггүй юм гэж Тоттенхэмийн дасгалжуулагчаар очсоныхоо дараахан Жозе Моурино хэлсэн. Энэ бол Поччеттиног доош нь хийсэн түүний явуулга байсныг хөлбөмбөгийн ертөнц анзаарсан. Аваргуудын Лигийн финалд Ливерпульд ( 2019 онд) хожигдож цомын үзүүрээс атгаад алдсан Тоттенхэм багийн тухайн цагийн дасгалжуулагч Поччеттино дуугүй л явсан. Хариу хэлээгүй. Харин он гарангуут тэр Жозе Моуринод хэлсэн үгийнхээ нь хариу болгож цомоо өргөж үзүүллээ. Түүний удирдлаган дор Парис Сан Жермен баг Английн Супер цомын аварга боллоо. Тэд Францын Супер цомын финалын тоглолтонд Марсель багийг 2:1 буулган авлаа. Эхний хагасын 40' минутанд Икардо гоолын салхийг хагалж, 89 дэх минутанд Неймар 11 метрийн торгуулийн цохилтоор тооны харьцааг 2:0 болгосон. Тоглолтын төгсгөлд Марсель нэг гоол оруулж амжсан ч, илүүг хийж чадаагүй. Ийнхүү Томас Тучелийн оронд дасгалжуулагчаар очсон Поччеттино Парис Сан Жермен багийн хамт анхныхаа цомыг өргөлөө. Түүнд Францын Лиг, Аваргуулын Лигт түрүүлэх боломж байгааг бас үгүйсгэж болохгүй.

 

Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?