БАЯНМӨНХ: ИЧИНОЖИ ТҮРҮҮЛЭХГҮЙ БАЙГАА НЬ ТҮҮНИЙ Л БУРУУ

2021-01-18  

Би бусадтай адил сумог хэзээ ч шимтэн үздэггүй. Долгорсүрэн заан, Ж.Мөнхбатын хүүг ид барилдаж байх үед сумо илүү сонирхолтой байсан гэж боддог. Ганц нэг бөхчүүдийг сонирхлоор харна. Ичиножи гэж үлэмж биетэн гарч ирлээ гэж хэвлэлээр бичих үед түүний барилдааныг сонирхон үзсэн. Тэр нэг ч удаа түрүүлээгүй. Энэ янзаараа цаашид ч түрүүлж чадахгүй. Бөх хүнд сайхан бие хаа заяана гэдэг бол бурханы хишиг, сайн бөх болохын нэг өгөгдөл. Гэхдээ л сайхан өндөр бие хаа аварга болох, түрүүлэхийн баталгаа биш. Манайд Долгорсүрэн заан байлаа. Бяртай, хүчтэй гэхдээ л үзүүр түрүүнд үлдэж байсан түүхгүй. Ичиножийн бие хаа Дагвадоржид заяасан бол гэж бодогддог. Сумогийн аварга Д.Дагвадорж, Дархан аварга А. Сүхбат нараас хурц барилдаан, хараа, сэтгэл зүй, дайчин чанар, эрэмгий зориг, тэмүүллийг би олж хардаг байсан. Тэд биеэр жижигхэн ч, сэтгэлээрээ том байж чадсан. Ичиножид энэ бүхэн алга. Манайхан бөмбүүлэй гэдэг. Тийм л хүн юм. Дээр нь гэмтэл бэртэл бол тамирчны хамгийн том дайсан. Үүнээс өөрсдөө л сэргийлэх ёстой.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?