АНГЛИЙН ХОЛБООНЫ ЦОМЫН АВАРГААС ЛИВЕРПУЛЬ ХАСАГДЛАА

2021-01-26  

Өнгөрсөн улирлын аварга Ливерпуль, энэ улирлын тэргүүлэгч Манчестер Юнайтед багууд хасагдах шатны 4 дүгээр тойрогт таарлаа. Энэ бол яах аргагүй энэ тойргийн гол тоглолт болсон. Мо Салах хоёр гоол оруулж, эхлээд тэргүүллийг, дараа нь тэнцээг авчирсан ч, Фернандо Фернандесийн торгуулийн цохилт эцсийн цэгийг хатгалаа. Английн Премьер Лигийн өнгөрсөн улирлын аварга, 2019 -20 оны Аваргуудын Лигийн аварга Ливерпуль баг дотоодын цомоос мултарлаа.

 

- Миний төлөө, бидний төлөө бүү санаа зов.Хөлбөмбөг бол энэ шүү дээ. Хожил, хожигдол ээлжилдэг. Хамгийн гол нь бид муу тоглолт үзүүлээгүй. Үр дүн тааруухан ч, багийн тоглолтонд эерэг хандлага ажиглагдсан нь дэвшил юм гэж Ливерпуль багийн босс тоглолтоо дүгнэлээ.
 
 
 
 
Английн цомын аваргыг Манчестер Юнайтед, Манчестер Сити, Челси, Лэйстэр Сити, Тоттенхэм, Эвертон тэргүүтэй 16 баг үргэлжлүүлэхээр боллоо.
 
 
 
 
Дээрх багийн дүнг танилцуулья:

 

Ийнхүү Ливерпуль баг Английн дотоодын хоёр дахь цомын тэмцээнээс орхилоо. Тэдэнд одоо ганцхан Премьер Лигийн цом л үлдлээ.
 
 
 
 
Д.БАТЖАРГАЛ

 

 
 
 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?