ДАХИАД НЭГ ГЕРМАН ДАСГАЛЖУУЛАГЧ УРИГДЛАА, ПРЕМЬЕР ЛИГТ

2021-01-26  

Сүүлийн 9 тоглолтонд ганцхан хожил авсан гэдэг шалтгаанаар Челси-гийн эзэн Абромович багийн дасгалжуулагч Франк Лампардыг халж, түүний оронд Герман мэргэжилтэн, Боруссиа Дортмунд, Парис Сан Жермен багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан 47 настай Томас Тучелийг томилсон шийдвэр гаргалаа. Томас Тучель нь Парис Сан Жермен багтай хамт Францын Лигийн аваргын цомыг сүүлийн хоёр улирал дараалан өргөж, өнгөрсөн улирлын Аваргуудын Лигт багаа анх удаа финалдуулсан амжилт үзүүлсэн. Түүний багаа орхих гол шалтгааны нэг нь дэлхийн од Неймартай таарамж муугаас болсон гэж зарим мэргэжилтэн үздэг. - Надад тоглогч, зүтгэгч хэрэгтэй. Тиймээс янгуучлагч хэрэггүй гэж хэлж байсан нь Неймарт хандсан үг байсан. Багийн дасгалжуулагч, гол тоглогчийн хоорондын зөрчлийг салгаж л шийдсэн нь дээр гэж Парис Сан Жермений удирдлага үзэж, Тучельтэй гэрээ цуцалсан байдаг. Хоёр жилийн гэрээтэй байсан Франк Лампардыг хугацаанаас нь өмнө чөлөөлсний нөхөн төлбөрт 2 сая фунт стерлинг( 2, 3 сая ам. доллар) олгох болсон байна.

Лампард бол Челси багийн домог болсон тоглогч. Багийн ахлагчийн хувьд гавьяатай тоглогч. Харин дасгалжуулагчийн хувьд хүлээсэн амжилт, үр дүнг үзүүлж чадсангүй. Түүнийг тоглогч, хувь хүний хувьд хүндэлдэг ч, багийн амжилтаа бодож энэхүү шийдвэрийг гаргалаа гэж Абромович хэллээ.
 
 
Э.ЛХАГВА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?