ЧЕЛСИГИЙН ШИНЭ БОСС ТОМАС ТУЧЕЛЬ ЮУНААС АЖЛАА ЭХЛЭВ

2021-02-01  

Тэр багийнхаа хөлбөмбөгчидтэй хийсэн чин сэтгэлийн уулзалтаас ажлын гараагаа эхэлжээ. Баг бүрийн эсрэг ганцаараа биш, багаараа тактикаа зохиох арга барилыг нэвтрүүлэхээр тогтжээ. Гэмтэл бэртэлгүй ч, сүүлийн 5 сар талбайд гараагүй Алонсог дахин тоглуулах шийдвэрийг гаргасан байна.
 
Лампардын хориг тавьсны улмаас талбайд гаралгүй 5 сар сэлгээнд суусан Алонсо шууд л гоолдлоо.
 
Чельси багт ирснээс хойшхи анхны хожлоо ийнхүү Томас Тучель авлаа.
 
- " Чельси" багийн удирдлагын урилгыг би дуртайяа хүлээн авсан. Чельсиг удирдана гэдэг бол дасгалжуулагчийн хувьд олдох маш том боломж гэж харсан. Ийм боломжийг хэн ч алдахыг хүсэхгүй. Бас итгэл найдварыг ч биелүүлэх учиртай. Багийнхантайгаа уулзсан.Чин сэтгэлээсээ ярилцсан. Зорилгоо ч хамтдаа тодорхойлсон. Волверхэмптонтой хийсэн тоглолтын агуулга сайн байсан. Харамсалтай нь хожиж чадаагүй. Гэхдээ тоглолтын дэг сайн болсон. Үүнийгээ баталгаажуулж хоёр дахь тоглолтоо хожлоо. Цаашид энэ байдлаа хадгалж чадах аваас "Челси"-г хожих баг гарахад хүнд байх болно гэж багийнхаа фэнүүдэд хандан бичсэн захидалдаа тэр онцоллоо.

 

Сүүлийн 2 тоглолтонд 4 оноо халаасалснаар Челси баг гурван байр урагшилж хүснэгтийн 7 руу дэвшлээ.
 
 
 
Э.ЛХАГВА
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?