МОУРИНО: БИДНИЙ АЛДААГ ТЭД УУЧИЛСАНГҮЙ

2021-02-01  

Тэс өөр хоёр үеийн тоглолт үзүүллээ, багууд. Эхний хагаст бид хоёрхон алдаа гаргасны нэгийг нь Брайтон ашиглаж, гоолдлоо. Сүүлийн хагас, тэр дундаа сүүлийн 30 минут бол бидний давамгайлал өрнөсөн үе байлаа. Харамсалтай нь гоолдож чадсангүй. Хөлбөмбөг бол ганцхан дээшээ хөөрдөг бөмбөлөг биш. Босдог, унадаг, өндийдөг спорт. Манай багийн хувьд дараалан хоёр хожигдол хүлээж ухарлаа. Гэсэн ч Премьер Лигийн төлөөх өрсөлдөөнөөс хараахан гарчихаагүй байна. Гол гол тоглогчдын бэртэл гэмтэл нөлөөлж байна. Гэхдээ яаран дүгнэлт хийх цаг болоогүй. Английн хөлбөмбөгийн Холбооны цом, Английн Премьер Лиг өндөрлөхөд хэн нь хаана байхаа үзэцгээе гэж Моурино өөртөө итгэлтэй хэллээ.

Фантастик. Өөр үг олж хэлж чадахгүй нь. Тоглолтын эхнээс нь давшиж, өрсөлдөгчөө талбайд нь шахаж, айлын хаалганд гоолдлоо. Маш үзүүштэй, өөрсдийгөө дайчилсан давшингуй, өрсөлдөгчөө мохоосон ийм л тоглолтыг үзүүлж чадсан нь гайхалтай. Шахуулж байх ёстой бид Тоттенхэмийг шахаж, сөхрүүлж чадлаа гэж Брайтон багийн дасгалжуулагч Грахам Поттер дуу алдлаа.
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?