ГВАРДИОЛЛА: ЧИХЭЭ БӨГЛӨСӨН НЬ ДЭЭР БАЙНА

2021-02-01  

Манчестер Сити аварга болно" гэж бүгд цуурах болов. Чихнээс чих дэлсэх энэ цуу яриаг сонсохгүй байхын тулд чихээ л бөглөх хэрэгтэй болох нь. Ингэхэд, нэгхэн сарын өмнө хэн ч биднийг Премьер Лигт түрүүлэх багийн тоонд биднийг оруулаагүй байсан. Тэр байтугай ирэх улирлын Аваргуудын Лигт ч тоглох эрхийг авах багаас ( Эхний дөрөвд багтаж чадахгүй) ч хассан шүү дээ. Гэтэл одоо бид аварга болох багийн таамаглалыг тэргүүлэх боллоо. Лиг үргэлжлэх 11 сарын хугацаанд уруудах, өгсөх аль аль замыг туулж явна. Бид сүүлийн 12 тоглолтыг дараалан ялж чадсанаар нөхцөл байдлаа эрс сайжруулж чадлаа. Лигийг тэргүүлэх болсон учир: -Манчестер Сити баг түрүүлэх үү? гэж надаас их асуух болов. - Маргааш юу болохыг би тааж хэлж чадахгүй. Харин нэг л зүйлийг хэлж чадна. Дараагийн тоглолтоо л хожихыг хичээх ёстой. Ингэж Пеп Гвардиолла Sky sport--д хэллээ.

Манчестер Сити 3 онооны илүүтэйгээр, бас нэг тоглолтын нөөцтэйгээр хүснэгтийг тэргүүлж байна. Ливерпуль баг сүүлийн 2 тоглолтонд ялалт байгуулснаар эхний 3 луу дэвшлээ. Гэвч тэд МС-ээс 4+3 оноогоор дутуу нэхэж явна
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?