ЦАГААН САРААР ӨМНӨХ ЖИЛИЙН БАРИЛДААНЫГ Л ҮЗЭЖ СЭТГЭЛЭЭ ХУУРНА

2021-02-04  

Хатуу хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэртээ Засгийн газар хатуу зогслоо. Цагаан сарын барилдааныг барилдуулбал хорио цээр суларна, зөрчил үүснэ гэж болгоомжилжээ. Нэгэнт л хүчит бөхчүүд барилдах юм бол түүнийг олуулаа сууж үзэх болно. Хяналт тавьж чадахгүй. Хориглох ганцхан арга нь бөхийг барилдуулахгүй байх. Ийм мэргэн санааг олжээ, Засгийн газар. Сумо бөх, Английн Премьер Лиг, Серия А зэрэг Лигийн үзэгчгүй тоглолтоос үлгэр авахыг хүссэнгүй. Төвөгшөөжээ, эрх мэдэлтнүүд. Монгол хүн бүрийн хүлээдэг наадмыг нь хоёр жил дараалан цуцаллаа. Тиймээс энэ жил ч гэсэн бөхийн хорхойтнууд Цагаан сарын суудал өндөлзүүлэм барилдааныг үзэж чадахгүй гонсойх боллоо. Саяхныг хүртэл Монголын Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Доржсамбуу:- Цагаан сарын бөхийн барилдаан болно гэж албан ёсоор мэдэгдэж байсныг шадар сайд Амарсайхан үгүйсгэлээ. Зарим нэг бөх барилдахгүй гэж хэлж байсан. Тухайлбал, Улсын аварга Санжаадамбаас өгсүүлээд аварга болон, өндөр цолтой бөхчүүд барилдахгүй гэдгээ илэрхийлээд байсан. - Заал, танхим нээгдэлгүй бараг хоёр жил боллоо. Бэлтгэл сургуулилт ч хийсэнгүй, тийм боломж ч алга. Магадгүй, залуу бөхчүүдийн хувьд нууцаар бэлтгэл хийж байхыг үгүйсгэхгүй. Бидэн шиг том цолтой бөхчүүдийн хувьд энд тэнд очоод, нууцаар бэлтгэл хийгээд байх боломжгүй. Тиймээс цагаан сарын барилдааныг өнжинө. Харин 100 жилийн наадмын барилдаандаа бэлдэнэ гэж улсын аварга Санжаадамба хэлж байсан. Ийнхүү сүүлийн 2 жил дараалан Цагаан сарын барилдах завсарлалаа. Хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сарын 4-ний битүүний өдөр шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд улсын аварга Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж, их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат нар шалгарч байв. Энэ барилдааныг л давтан үзэж, гэр орондоо битүүний үдшээ өнгөрөөх нь дээ.

 

 

Д.БАТЖАРГАЛ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?