БАРСЕЛОНА ХОЖИГДОЖ ХҮНДХЭН ДААЛГАВАРТАЙ УЧИРЛАА

2021-02-17  

Аваргуудын Лигийн хасагдах шатны тоглолтонд 2017 онд Парис Сан Жермэн багтай таарч, 4:0-ээр эхний тоглолтонд хожигдож байсан түүх дахин давтагдлаа. Тэр үед Барсагийн аз түшиж, өөрийн талбай дээрээ хийсэн хариу тоглолтонд 6:1-ээр хожиж дараагийн шатанд шалгарч байсан. Тэгвэл энэ удаа бүх юм эсрэгээрээ эргэлээ. Тэд өөрийн талбайдаа ичгэвтэйгээр (1:4) хожигдлоо. Хариу тоглолт нь айлын талбайд болох хуваарьтай. Эхний тоглолтыг өнжсөн Неймар, Де Мария нар бэртлээс эргэж ирэх учир довтолгоо нь улам аюултай болох Парис Сан Жерменийг 4 онооны зөрүүтэй хожно гэдэг биелэшгүй хүнд даалгавар юм.

Бидэнд өмнө нь хожигдож байсан гашуун туршлага бий. Гэхдээ л цаг өөр болсон. Нөхцөл ч өөр. Тоглогчид, дасгалжуулагч нар нь ч шинэчлэгдсэн. Өөрөөр хэлбэл Барселона баг тэс өөр Парис Сан Жермен багтай нүүр тулах болно. Неймар, Де Мария нарын гол довтлогчид бэртэл гэмтлийн улмаас тоглолтыг өнжих ч, тэднийг орлох олон сайн тоглогч бидэнд бий. Манай хоёр багийн хэн хэн нь дараагийн шалгарах эрхтэй багууд. Харамсалтай нь нэг нь л цааш явах болно. Парис Сан Жермен энэ удаа өөр даалгавартай очно. Хамгаалах биш, ялалт байгуулах гэж бид Испанийг зорьж байна гэж Парис Сан Жермен багийн шинэ дасгалжуулагч Поччеттино ВВС-д тоглолтын өмнө ярилцлага өгснөө баталлаа.

- Барселона багт 16 жил үнэнчээр зүтгэж буй Лионел Месси сөхөрлөө. Тэр эхний гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч хоёрдугаар хагаст өрсөлдөгчийн ширүүн довтолгоог Барса тогтоож дийлсэнгүй. Үр дүн нь 1:4. 14 хоногийн дараа Парис хотод Парис Сан Жермен багийг 4:0-ээр хожно гэдэг бол үнэндээ бүтэшгүй даалгавар. Тиймээс Мессигийн хамт Барселона баг ч давхар сөхөрч байна гэж ойлгож болно. Хоёр жилийн өмнө Английн Тоттенхэм багийг Аваргуудын Лигийн финалд хүргэсэн Поччеттино энэ улиралд ч финалд хүрнэ гэж мэргэжилтний үзэж байна.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?