ЛИВЕРПУЛЬ АВАРГУУДЫН ЛИГТ Л САЙН ТОГЛОЖ ХЭМЭЭНЭ НЭР ХҮНДЭЭ ХАДГАЛНА

2021-02-17  

Премьер Лигт гурван тоглолт дараалан ялагдсан Ливерпуль баг фэнүүдийнхэа урмыг сэргээлээ. Тэд Аваргуудын Лигийн хасагдах шатны тоглолтонд Германы Лейпциг багийг талбай дээр нь 0:2-оор буулган авлаа. Тэгснээрээ Аваргуудын Лигийн шилдэг наймд үлдэх боломжоо нэмлээ гэж мэргэжилтнүүд үзлээ. - Бид амаргүй гурван тоглолтыг үдсэн. Сэтгэл санааны хувьд ч хямарсан үеийг туулсан. Харин Лейпциг багтай гайхалтай, өмнөх үеэ санагдуулсан тоглолт үзүүлж чадсандаа сэтгэл хангалуун байна. Лейпциг баг бол биеийн хүчний өндөр бэлтгэлтэй, ядарч цуцахыг үл мэдэх, маш нягт тоглолттой баг гэдгийг мэднэ. Бид сүүлийн гурван тоглолтонд дараалан хожигдсон нь олон хүний итгэлийг бууруулсны мэдэрч байлаа, багаараа. Энэ хүнд үед ялалт байгуулсандаа туйлаас баяртай байна. Сүүлийн хоёр жил ялагдашгүй байж чадсан бид өөрийн тоглолтоо эргүүлж авчирлаа гэж тоглолтын төгсгөлд Ливерпуль багийн дасгалжуулагч Клопп сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Клопын "зуудаг" Салах, Мане хоёр 53, 58 дахь минутанд гоолдов. Монголчууд тэр хоёрыг Ливерпуль багийн " зуудаг" Хасар, Басар гэж өхөөрджээ.
 
 
Э.ЛХАГВА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?