ЭНЭ ӨДРҮҮДЭД ДЭЛХИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ЕРТӨНЦ ХОЁРХОН ХӨЛБӨМБӨГЧИЙН Л ТУХАЙ Л ШУУГИЖ ЭХЭЛЛЭЭ

2021-02-18  

Барселона багийн хаалганд хэт трик хийсэн Парис Сан Жерменийг франц Месси гэж, Севилья багийн торонд хоёр гоол шигтгэсэн Эрлин Хааландыг норвеги Роналдо гэж зүйрлэн бичих болов. Энэ хоёр залуу довтлогчдын амжилт Месси, Роналдог бүдгэрүүлж чаджээ. Месси, Роналдо хоёр дөнгөж 15 гоол оруулсан бол Мбаппе, Хааланд нар тэднээс бараг хоёр дахин их шахуу буюу тус бүр 28 гоолыг энэ улиралд оруулсан амжилт үзүүлжээ. Түүгээр ч барахгүй аль аль нь багаа Аваргуудын Лигийн шилдэг наймд үлдэх хожлыг багтаа авчрахад нь тусаллаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Хааландын хувьд, Севилья багийн хаалганд хоёр гоол оруулснаар таван тоглолтонд дараалан хоёр гоол оруулсан рекорд үзүүлсэн тав дахь хөлбөмбөгчөөр бичигдлээ. Филип Инзаги, Жиовани Илбэр, Кристиано Роналдо, Роберт Левандовский нарын ард Эрлин Хааланд тулж ирлээ. Боруссиа Дортмундын төлөөх ердөө л долоон тоглолтын тавд нь 10 гоол оруулсан Хааландын амжилт нь бусдаас хамгийн богино хугацаанд гэдгээрээ рекорд тогтоолоо. Түүний ард Байер Мюнхений Рой Макай ( 2003-2004 оны улирал) 10 тоглолтын тавд нь хоёр гоол оруулсан гэдгээр эрэмблэгдлээ. Аваргуудын Лигт тоглож эхэлснээс хойш Хааланд нийтдээ 18 гоол оруулсан дээд амжилтыг эзэмшиж буй.

Аваргуудын Лигийн цомыг 6 удаа өргөсөн Байер Мюнхений довтлогч Левандовский л Аваргуудын Лигт оруулсан Хааландын 18 гоолтой зэрэгцэж чадах цорын ганц тоглогч болж байна.
 
 
 
Д.БАТЖАРГАЛ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?