ХОЖИГДЧИХООД МАРСАЙТАЛ ИНЭЭСЭН КУУМЭНИЙГ СОЛИХ БОЛОХ НЬ

2021-02-18  

Парис Сан Жермен багийн хагас хамгаалагч, Эвертон багт нь тоглож байсан Идриссатай баясгалантай харьцаж байсныг нь гэрэл зурагчид алдалгүй авсан нь шуугиан дэгдээж байна.

Хэдийгээр энэ фото нь Барселона хожиж байх эхний хагасын агшинг тусгасан боловч, Барселона багийн хөгжөөн дэмжигчдэд таалагдсангүй. Барселона 1:4-өөр талбай дээрээ бутниргүүлж, Аваргуудын Лигийн дараагийн шатанд шалгарах шансаа үндсэндээ алдсан. Дээр нь Ла Лигт дөнгөж гуравдугаарт эрэмбэлэгдэж, хүснэгтийг тэргүүлж буй Атлетико Мадрид багаас 9 оноо дутуу явж буй. Багийн гол довтлогч Месси ч багаа орхих болсон. Энэ бүхэн нь Барселона багт ирээд удаагүй голланд дасгалжуулагч Куумэний хувь заяанд сөргөөр нөлөөлөх болсон байна. Аваргуудыг Лигийн хасагдах шатны хариу тоглолтын дүнгээс хамаарч Куумэнийг халах, үлдээх шийдвэрийн аль нэгийг багийн удирдлага гаргах болжээ.

 

 

Э.ЛХАГВА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?