АНГЛИЙН ДӨРВӨН БАГ ДӨРВҮҮЛЭЭ ЕВРОПА ЛИГИЙН ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРНА

2021-02-20  

Бид тоглолтоо улам сайжруулж, боловсронгуй болгох тал дээр ажиллаж буй. Үр дүн, өгөөж ч харагдаж буй. Английн Премьер Лигт Манчестер Сити-гийн ард жагсаж буй. Өнөөдөр итгэл төгс хожил байгуулснаар Европа Лигийн шилдэг 16 багийн нэгээр шалгарах алхамаа хийлээ гэж Испанийн Реал Сосеад багийг 0:4-ийн харьцаагаар Италийн Ювентус багийн цэнгэлдэх хүрээлэнд буулган авсны дараа Солкжайер ярилцлага өглөө.

Манчестер Юнайтедын хамт Английн гурван баг Европа Лигийн дараагийн шатанд шалгарах тоглолтыг үзүүллээ.
 
Австрийн Вольсбург бол дундаж баг. Тэглээ гээд үл тоож, басаж болохгүй. Тийм л тактикийг баримталсан. Гол довтлогч Кэйнийг тоглуулаагүй нь өрсөлдөгчөө үл тоосон явдал огт биш. Бэртэл гэмтэл нь сэдрэхээс болгоомжилсон. Биднийг олон чухал тоглолт хүлээж буй. Энэ улиралд би амласан зүйлээ Европа Лигийн эхлэхийг хүсэж байна. Энэ бол Тоттенхэм багийг Европын нэр хүндтэй цомыг өргүүлэх зорилго юм. Үүний төлөө л бид хичээх болно. Учир нь бидний хувьд ирэх улиралд Аваргуудын Лигт тоглох боломжийг Европа Лиг л олгоно гэж Жозе Моурино хэллээ.
 
 
Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?