ЖОЗЕ МОУРИНОГООС ФЭНҮҮД НЬ ЗАЛХЖЭЭ

2021-02-23  

Поччеттиногийн орыг эзлэхдээ олон юм ярьсан. - Нэг ч цом аваагүй дасгалжуулагчийг дасгалжуулагч гэдэггүй юм. Хоёрдугаар байр бол амжилт биш. Цом л амжилтыг илэрхийлнэ. Надтай бол Тоттенхэм баг цом өргөнө гэж "цуурсан" Жозе Моурино хэлсэн амандаа хүрч чадахгүйдээ хүрчээ. Тэр Премьер Лигийг хэдхэн цагийн турш тэргүүлж үзсэн боловч, уруудсаар байна. Тэд хзснэгтийн 9- р байраас урагшилж чадалгүй удлаа. Английн хөлбөмбөгийн Холбооны цомын аваргаас хасагдсан. Прермьер Лигт түрүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон. Одоо Европа Лигт түрүүлж чадахгүй бол түүнийг фэнүүд нь өршөөхгүй болсон байна. Тиймээс, хоёр жил гэртээ ажилгүй суусан түүний хувьд дахин цохилт авах нь Английн Премьер Лигийн карьерийг нь дуусгах магадлалтай.

 

Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?